8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүн амын орлогын албан татвар нэмэх талаар ОУВС-тай дахин ярилцахаар боллоо

2018-01-05 14:26:00

Энэ оноос долоон төрлийн татвар нэмэгдэж байна. Үүний нэг нь Хүн амын орлогын албан татвар юм. Тодруулбал, сарын 1,5 сая дээш орлоготой иргэдийн татварыг шатлалтайгаар 15-25 хувиар нэмэхээр болсон.

Үүнийг олон нийтийн зүгээс ихээхэн эсэргүүцэж байгаа учраас уг татварын нэмэгдлийн талаар  Сангийн сайд У.Хүрэлсүх ОУВС-тай ярилцлахаар болсон байна. ОУВС-гийн төлөөлөгчид нэгдүгээр сарын 25-нд Монголд ирэх үеэр уг асуудлыг ярилцахаар төлөвлөжээ. Сангийн яамны зүгээс 2018 онд 1,5 сая дээг төгрөгийн цалинтай иргэдийн татварын нэмэгдлийг ирэх 2019 онд гэр бүлийн байдал болон бусад асуудлыг харьцуулж, буцаан олгох саналыг ОУВС-ийн удидлагад тавихаар бэлтгэж байгаа гэлээ. Өөрөөр хэлбэл, 2018 онд нэмэгдсэн татварын хэмжээг 2019 онд татварын буцаалт хэлбэрээр олгох боломжийг судалж, ОУВС-н саналаа хүргүүлэхээр болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ард
Уучлаарай.Доороос нь хөөж уншаарай.Багтахгүй бна
2018/01/05 202.72.246.98
Ард
түмнийхээ амьдралын түвшин доош нь татаж бна.Европын өндөр хөгжилтэй орнууд чухам баячуудынхаа энэ төрлийн орлогоос 45-65 хувийн татвар авдаг
2018/01/05 202.72.246.98
Ард
татвар төлчихөөд л хаалт хийж бна.Гэтэл цаана нь ногдол ашиг,хадгаламжийн хүүний хэдэн тэрбумаар тоологдох орлогоосоо аравхан хувийн татвар төлөхөөр хэвээр нь үлдээж, цалингаас өөр орлогогүй ард
2018/01/05 202.72.246.98
Ард
яасан юм бэ.Манай ерөнхийлөгч,ерөнхий,сайд,их хурлын дарга,гишүүд бусад төрийн томчуул бараг бүгд л ногдол ашиг болон хадгаламжийн хүүний орлоготой.Эд нар төсвөөс авдаг цалингаасаа нэмэгдүүлсэн
2018/01/05 202.72.246.98
Ард
Хүүхэд хуурч байгаа юм шиг ийм юм хийхээ болиооч.ОУВСан татвар нэмэх шаардлага тавьсан бол тэрбум,их наядаар нь олдог хувь хүний ногдол ашиг болон хадгаламжийн хүүгийн татвараа шатлалтай болгож нэмбэл
2018/01/05 202.72.246.98
ИРГЭНГ
ХУЦ ШУУД ЦУЦАЛ. ХУВИЙН ХЭВШИЛ ХҮНД ИЛҮҮ ЦАЛИН ӨГӨХГҮЙ. ТАТВАР НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ БОЛ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУУДЫН ӨНДӨР ЦАЛИНТАЙ ШААРДЛАГАГҮЙ ОЛОН ДАРГА НАРЫНХАА ТАТВАРЫГ Л НЭМ
2018/01/05 202.131.238.98
Зочин
Зүгээр л хуулиндаа 2.400.0-аас дээш болгоод л өөрчилчих хэрэгтэй ш дээ. Худлаа ОУВС энтэр гээ л бие биенээ хуурч цаг хожих гээ л
2018/01/05 103.194.176.100
  • Recent
  • Most Read
  • Most Comment