ХНХ-ын сайд Япон Улсын Эрүүл мэнд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдтай уулзаж, хоёр орны хооронд ур чадвартай, техникийн дадлагажигч илгээх асуудлаархи санамж бичигт гарын үсэг зурсан. Япон Улс өнгөрсөн жил гаднаас дадлагажигч ажилтан авах бэлтггэлээ хангах үүднээс холбогдох хууль тогтоомжуудаа шинэчилсэн юм. Эдгээр хууль тогтоомжтой нь уялдуулж, санамж бичгийг шинээр байгуулсан байна. Санамж бичигт гарын үсэг зурснаар Нэгд, өмнө нь дадлагажигч ажилтны ажиллах хугацаа гурван жил байсан. Одоо таван жил болж, хугацаа нь нэмэгдэж байгаа. Хоёрт, Япон Улсын зүгээс өмнө нь дадлагажигч авахдаа ТББ-уудын холбооны гишүүн байгууллагууд манай улсын ААН-үүдтэй гэрээ хийдэг байсан бол одоо Япон Улс дадлагажигч ажилтан авах асуудлыг хариуцсан төрийн байгууллагын бүтэц бий болгож байгаа юм байна.
Япон улсад дадлагажигч ажилтнаар явах хугацаа 5 жил болж уртасав
2018-01-02 15:55:00