Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд оршин суух хаягтай 34 настай, эрэгтэй Б автомашинаа халааж байгаад нас баржээ. Уг хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Өвлийн улиралд иргэд машинаа халааж байгаад угаартаж амь насаа алдах эрсдэл бий болдог. Иймд машинаа халаах үедээ дотор нь суухгүй, граашид машин халаахгүй байх. Битүү гараашид машинаа халаахдаа дотор нь сууж байгаа тохиолдолд хаалга, цонхоо онгорхой байлгаж агаар оруулах, согтуу үедээ асаалттай машинд удаан хугацаагаар суухгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
Автомашинаа халааж байгаад нас барсан хэрэг гарчээ
2015-11-19 09:43:00