Сэлбэ голын ай сав дотор /Бээжингийн гудамжны гүүрнээс Скай хайпермаркет дэлгүүрийн баруун талын явган хүний гүүрэн гарц хүртэл талбайд/ мөсөн хотхон сүндэрлэлээ.Олон улсын мөсөн баримлын уралдаанд байр эзэлж байсан шилдэг 20 ширхэг мөсөн баримал, үйлчилгээний байр, гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гэрлэн чимэглэл, 70х24, 30х19 хэмжээтэй 2 ширхэг мөсөн гулгуурын талбайтай мөсөн хотхон өчигдөр орой албан ёсоор нээлтээ хийлээ.
Өвлийн улиралд хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн баримлыг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр хичээллүүлэх зорилгоор байгуулсан байна.