Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
Барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай / Сүхбаатар дүүргийн 150 дугаар цэцэрлэгийн барилга /
Баянхошуу, Сэлбэ дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай
“Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөр батлах тухай
Ой тэмдэглэх тухай / Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэг /
НИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай
- Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хэрэгжилтийг батлах тухай
- Нийслэлийн эдийн засгийн 2016 оны зорилтыг батлах тухай
- Нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай
- Нийслэлийн төсвийн ерөнхийлөн Захирагчийн 2014 оны төсвийн гүйцэтгэлийн болон санхүүгийн тайланд өгсөн аудитын дүгнэлт, 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай
- Нийслэлийн 2015 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай
- Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай
- “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт” батлах тухай
- Нийслэлийн 2016 оны төсөв батлах тухай
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдаан зарлах тухай
Шагналд тодорхойлох тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.