8o
Улаанбаатар хот
mobile menu

Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг зогсоолоо

2017-12-13 17:22:18


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг түр зогсоох шийдвэр гаргажээ. Тодруулбал, Тавантолгойн ордуудаас “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Энержи ресус” зэрэг томоохон компаниуд нүүрс тээвэрлэж, Гашуунсухайт боомтоор БНХАУ-д экспортолж буй. Энэ экспортын нүүрсний тээвэрлэлт 120 км орчим үргэлжилсэн урт дараалал үүсгээд байгаа. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Засгийн газрын 320-р тогтоолын хэрэгжилтийг хангах, нүүрсний тээвэрлэлттэй холбоотой үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгах ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байгаа. Энэхүү ажлын хэсэг одоогийн үүсээд байгаа 120 км замын урт дарааллыг бууруулахын тулд шинэ тээвэрлэлтийг  өнгөрсөн шөнийн 01:00 цагаас эхлэн Эрдэнэс таван толгой, орон нутгийн Таван толгой, Энержи ресурс ХХК-ийн ачилтыг түр хугацаагаар зогсоосон байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
нуухын авах гээд нудийн сохлов гэгчээр юм болно
2017/12/14 27.123.212.140