8o
Улаанбаатар хот
mobile menu

Чанаргүй зээл зургаан хувиар өсөж, хугацаа хэтэрсэн зээл 12 хувиар буурчээ

2017-12-12 16:52:29

Санхүүгийн зохицуулах хорооноос банкнаас бусад санхүүгийн салбарын тайлангийн гуравдугаар улирлын нэгтгэлийг танилцууллаа.

Санхүүгийн орчин болон эдийн засаг сэргэсэн нь доорх үзүүлэлтүүд эерэг гарахад нөлөөлсөн байна. Тухайлбал, даатгалын салбарын нийт хөрөнгө дээрх улиралд 21.4 хувиар өсөж, 251.7 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс хоёр дахин илүү үзүүлэлт аж. Үүний 80 гаруй хувийг нь ердийн даатгалын компаниудын хөрөнгө бүрдүүлж байгаа юм байна.

Салбарын хураамжийн орлогын 41.8 хувийг даатгалын төлөөлөгч, 19.8-ыг нь зуучлагчид бүрдүүлжээ. Түүнчлэн хоршоодын нийт зээл 107.74 тэрбум төгрөгт хүрсний 92.2 хувийг хэвийн, 3.6-г хугацаа хэтэрсэн, 4.2-ыг нь чанаргүй зээл эзэлж буй аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс чанаргүй зээл зургаан хувиар өсөж, хугацаа хэтэрсэн зээл 12 хувиар буурсан гэсэн үг юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment