8o
Улаанбаатар хот
mobile menu

ISO 37001 стандарт нь авлигатай тэмцэх хүчирхэг хэрэгсэл

2017-12-12 15:51:29

ISO37001 стандартыг 2017 онд "ISO Monoglia" ХХК Монгол улсдаа нутагшуулж “Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо, шаардлага ба хэрэглэх удирдамж” MNS ISO 37001:2017 үндэсний стандарт болгосон билээ.

ISO 37001 стандарт нь өөрсдийн үйл ажиллагааныхаа хүрээнд болон дэлхийн чанарын сүлжээнд авлигатай тэмцэхийг зорьж буй бүхий л байгууллагуудад зориулсан хүчирхэг хэрэгсэл юм.

Энэхүү стандарт нь байгууллагын хэмжээ, онцлог, тулгарч буй авлигын эрсдлээс үл хамааран ямарч байгууллагад зохицож чаддаг уян хатан хэрэгсэлээс гадна тухайн байгууллагуудад доорх боломжийг олгодог. Мөн авлига, хээл хахуулийг бууруулах үйл ажиллагаа, үйл явц болон хяналтыг бий болгосноор дараах давуу талууд бий болно. Үүнд, 

-Хувь эзэмшигчдийн санхүүгийн орлогыг нэмэгдүүлж, алдагдлыг багасгах

омпанид болон олон нийтийн байгууллагуудад авлигын эсрэг соёлыг бий болгох

- Ялгарахуйц давуу талыг өрсөлдөгчид болон засгийн газар, ашгийн бус байгууллагуудын дунд бий болгох

-Бусдын дунд нэр хүндээ өсгөх, ингэснээрээ итгэлцэл болоод алдар нэрийг олж авах

- Хэрэгжүүлэгч хөтөлбөрийг хүчирхэгжүүлэх, олон улсын түвшинд түүний салбарууд болоод бусад гуравдагч этгээдүүд (нийлүүлэгчид, борлуулагчид, төлөөлөгчид гэх мэт) 

-Дотоод мөрдлөгийн үеэр зөв нотолгоо, баримт бичгийг олж авах, стандартын дагуу сэргээн засах төлөвлөгөөг үндэслэх аргазүйгээр хангах зэрэг давуу талтай  бөгөөд чухал ач холбогдолтой юм. 

Түүнчлэн ISO 37001 стандарт нь авлигын эсрэг менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулах, хадгалах, бий болгох төдийгүй авлига үүсч болох бүх салбарт хэрэглэх бүрэн боломжтой төдийгүй авлигыг тодорхойлох, таних, урьдчилан сэргийлэх, эрсдлийг үнэлэхэд хэрэгжүүлж даган мөрдөж болох бөгөөд авлига үүсч болох бүх салбарыг авлигаас хамгаалах, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэхэд оршино.

Тэгвэл шүүх албаны ажилтан Fernando Cevallos энэ стандартын талаар өөрийн үзэл бодлоо нийтэд: “ISO 37001 нь байгууллагууд авлигын эсрэг идэвхитэй тэмцэж буй гэдгийг харуулахад дэмжлэг үзүүлэх, мөн төрийн албан хаагчид, хувийн хэвшлүүдэд (нийгэмд) ямарч авлига зөвшөөрөгдөх ёсгүй гэдгийг хэлэх олон улсын хэрэгсэл юм.” хэмээгээд "Авлига бол бүхий л давхаргад өөр өөр хэлбэрээр тасралтгүй хүсэгдэж байдаг харин ISO37001 нь түүнээс урьдчилан сэргийлэх, бууруулах болон түүнийг бүхийл хэлбэрт нь засаж залруулж байдаг хэрэгсэл юм. Хүмүүс авлигын дарамт, нэмүү өртөг, зарим тохиолдолд сүүлийн хэрэглэгчдэд очих үнийг өсгөх зэргээс залхаж байна. Бид төлбөр төлсөөр л байна. Харин одоо бол өөрчлөлт хийх үе. Стандартыг хэрэгжүүлэх нь байгууллагуудын энэ үйлдлийг бүрмөсөн зогсоож чадахгүй ч энэ нь хүмүүсийг авлига амлах, санал болгох, өгөх эсвэл авахаасаа өмнө тунгаан бодоход хүргэнэ." гэж мэдэгдсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл