8o
Улаанбаатар хот
mobile menu

Сурагчид Монгол Улсын хөгжлийг гэгээлгээр бичиж байна

2017-12-12 15:20:00

ЕБС-ийн XI-XII ангийн сурагчдын дунд зарласан

Монгол Улсын хөгжилд хүүхэд бидний оролцоо” сэдэвт

уралдааны II шатны шалгаруулалт 2017 оны 12 дугаар сарын 08-ны Баасан гарагт боллоо.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг дээд сургууль, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын хуульчдын холбоотой хамтран 2017-2018 оны хичээлийн жилийн I улиралд Ерөнхий боловсролын сургуулийн XI-XII ангийн сурагчдын дунд “СЭДЭМЖ-2018” уралдааныг “Монгол Улсын хөгжилд хүүхэд бидний оролцоо” сэдвийн хүрээнд нэг сарын хугацаанд зарласан.

Энэхүү уралдаанд 20 аймгийн 48 сумын, нийслэлийн 7 дүүргийн  нийт 126 сургуулийн  251 сурагч материал ирүүлснээс 20 сурагчийн сэдэмжийг  II шатанд шалгаруулсан байна.

Сурагчдын илэрхийлж буй гол санааг тоймлон үзвэл: Монгол Улсаа хөгжүүлэхэд гэр бүлийн орчин, хүүхдийн хүмүүжил, нийгэм эдийн засгийн өөрчлөлт, сэтгэлгээний ядуурал, хүүхдийн эрх, түүх соёл, зан заншлын гэх мэт маш олон асуудлыг нэг сэдвийн хүрээнд хөндөн бичсэн боловч хүүхэд бүр өөрөө хүн байж, өөрийгөө хөгжүүлэх нь бидний эх орныхоо хөгжилд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм гэж дүгнэжээ.

II шатны шалгаруулалтыг “Хүний эрхийн Олон Улсын өдөр”-ийг угтан зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Уралдаанд шагналт байр:

Тэргүүн байр Б.Анхцэцэг (УБ, Сонгинохайрхан дүүрэг, 105-р сургууль)

Дэд байр         Н.Мөнхтуяа (Увс, Улаангом сум, 1-р сургууль)

Гутгаар байр  У. Угтахбаяр (УБ, Баянгол дүүрэг, 13-р сургууль)

                         Ц.Ойгонжаргал (Завхан, Түдэвтэй сумын сургууль)

Тусгай байр    М.Жавзандулам (УБ, Чингэлтэй дүүрэг, 5-р сургууль)

                          М.Номингэрэл (УБ, Баянзүрх дүүрэг, 33-р сургууль)

                          Э.Цолмон (Төв, Баянцогт сумын сургууль)

Зохион байгуулагчдын нэрэмжит шагнал:

 Монголын Хуульчдын холбооны нэрэмжит шагнал

 Н.Золбоо (УБ, Баянзүрх дүүрэг, Төгсдэлгэрэх сургууль)

МУ-ын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг- Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нэрэмжит шагнал

 Б.Цэлмэг (УБ, Сүхбаатар дүүрэг, 11-р сургууль)

  Э.Энхжаргал (Булган, Гурванбулаг сумын сургууль)

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл