8o
Улаанбаатар хот
mobile menu

Цалингийн дундаж хэмжээ 955.9 мянган төгрөг болж нэмэгджээ

2017-12-12 15:14:34

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр энэ оны эхний 11 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулсан байна. Тус хорооны мэдээлснээр нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны гуравдугаар улирлын байдлаар 955.9 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 71.6 (8.1%) мянган төгрөгөөр өсөж, өмнөх улирлаас 10.7 (1.1%) мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт юм.

Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд:

  • 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 617.6 мянган төгрөг,
  • 10-49 ажиллагчтайнх 763.2 мянган төгрөг,
  • 50-99 ажиллагчтайнх 852.1 мянган төгрөг,
  • 100-199 ажиллагчтайнх 952.7 мянган төгрөг,
  • 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.4 сая төгрөг байна.


Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.2 сая төгрөг байна. Харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 605.6 мянган төгрөг байна гэж ҮСХ-ны тайланд дурджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
ёстой хуцаваа
2017/12/12 103.229.121.166
  • Recent
  • Most Read
  • Most Comment