8o
Улаанбаатар хот
mobile menu

До.Ганболдыг МХЕГ-ын дарга нарын хамтаар суллажээ

2017-12-12 12:06:02

Өнгөрсөн пүрэв гаригт МХЕГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан нарыг бусдаас хахууль авч байх үйлдэл дээр нь АТГ-ынхан саатуулсан. МХЕГ-ын баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Т.Баярсайхан нь бусдаас хахуульд 30 сая төгрөгтэй тэнцэх валют авсан гэж буй.  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тэр шөнөдөө дээрх хоёр сэжигтний албан өрөө, гэрт нь нэгжлэг хийж, Б.Аззаяагийн гэрээс хахуульд авсан байж болзошгүй 60, Т.Баярсайханыхаас 400 сая төгрөг бэлнээр хураан авсан гэдэг.

Дээрх хоёр хүнээс гадна тус газрын 10-аад байцаагчийг АТГ-т байцааж эхлээд буй. Тэд хилээр гаргахыг хориглосон хушны самар, дэрвэгэр жиргэрүү гэх мэт байгалийн дагалт баялгийг хил давуулах зөвшөөрөл өгөхийн тулд их хэмжээний хахууль  удаа дараа авч байсан бололтой. АТГ-аас дээрх 10 байцаагчийг хилээр гарахыг нь хориглоод байгаа аж. 

Тэгвэл МХЕГ-ын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Т.Баярсайхан нарын найман хүнийг АТГ гадуур байцаахаар болжээ. Э.Аззаяа даргатай тус газрын байцаагчид бусдаас 200 сая орчим төгрөгийн авлига авсан байж болзошгүй гэж эх сурвалж мэдээлсэн. 

'Монголросцветмет'-ийн захирал До.Ганболдыг ч тэдэнтэй хамт суллаж, гадуур байцаахаар болсон байна. До.Ганболд нь АН-ын гишүүн. Түүнийг төмрийн хүдрийг хилээр гаргахдаа холбогдох байгууллагын тогтоосон ханшаас доогуур гаргаж их хэмжээний ашиг олон хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр баривчилаад байсан юм.  АТГ-аас До.Ганболдын гэр бүлийнх нь дансны гүйлгээг шалгахад юань, ам.доллар гэсэн гадаад валютаар мөнгөн гүйлгээ хийгдсэн нь тогтоогджээ.

До.Ганболд өмнө нь УИХ-ын дэд дарга, Уул уурхайн үндэсний ассиоцацийн захирал, Уул уурхайн яамны газрын даргаар ажиллаж байсан юм.

АТГ-аас төрийн байгууллагуудын дунд шатны албан тушаалтнуудыг шалгах ажиллагааг эрчимжүүлэхээр болжээ. Авлига авсан хэргээр шалгагдаж байгаа байцаагчид гэхэд хууль бусаар нэлээд хөлжсөнийг  хуулийнхан тогтоож эхэлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хэхэ
Дансаараа гүйлгээ хийжээ байхдаа яахав дэ гүйлгээ хийх гэж данс нээнэ биздэ
2017/12/12 66.181.161.111
иргэн
АТГ хүн хорьж суллаж тоглодог болждээ
2017/12/12 150.129.142.166
Иргэн
Суллаад бай суллаад бай. Хулгайч дарга нараар дүүрсэн нийгэм байгуулах гэж байгаа бол. Хэд гурван цаасны хэрэгтэй ядуу ардуудын хүүхдүүд хоригдсоор л байгаа
2017/12/12 202.5.196.34
  • Recent
  • Most Read
  • Most Comment