8o
Улаанбаатар хот
mobile menu

Oросын үндэсний телевиз өвлийн олимпын тоглолтыг дамжуулахгүй гэв

2017-12-12 10:43:05

Ирэх оны эхээр Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох Өвлийн Олимпийн наадамд ОХУ-ын тамирчдыг оролцуулахгүй болсноо Олон Улсын Олимпийн Хороо 12 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэн. Сочигийн Өвлийн Олимпийн үеэр тус улсын тамирчид төрийн дэмжлэгтэй сэргээш хэрэглэсэн гэх хэргийг 17 сарын хугацаанд шалгасны үр дүнд ийм шийдвэрийг гаргасан талаар мэдэгдсэн. 
Харин ОХУ-ын баг, тамирчид “Пёнчан-2018” өвлийн олимпод оролцохгүй бол  үндэсний олон нийтийн телевиз болох “Россия” тус уралдааныг шууд дамжуулахгүй хэмээн мэдэгдлээ.  “Оросын үндэсний шигшээ багийн тамирчид Пёнчаны өвлийн олимпийн наадамд оролцохгүй бол бид олимпийн үйл ажиллагааг нэвтрүүлэх боломжгүй. Энэ байр сууриасаа буцахгүй” гэж Россия телевизийнхэн мэдэгдсэн байна.  
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Бат
Тэнэг Иванууд. Эмэгтэй хүний шээс гээд эрэгтэй хүний шээс үзүүлээд байхаар тэгэлгүй чадаг юмб
2017/12/12 92.124.207.213