8o
Улаанбаатар хот
mobile menu

Залуучууд чуулж байна

2017-12-12 10:42:13

“Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо”  үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа уг чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болсон 15-34 насны залуучууд, эрдэмтэн судлаачид зэрэг 850 төлөөлөгчид оролцож байгаа юм.

Манай улсын нийт хүн амын 34.6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа нь Монгол Улс залуучуудын хөгжилд тулгуурласан орон болсныг илтгэж байна.  Эдийн засгийг хөдөлгөгч хүч, хүн амын өсөлтийг дэмжигч хүн амын чухал бүлгийн хувьд тэдний эрхийг дэмжих, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргэийлж, эрүүл мэндээ хамгаалах, хөдөлмөр эрхлэх, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий мэдлэг боловсрол эзэмших, мэдээллийг цаг үеэсээ хоцролгүй хүртэх,  шийдвэр гаргах үйл явцад оролцох,  чөлөөт цагийг зөв боловсон үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх нь чухал байгаа юм. УИХ-аас залуучуудыг дэмжих тухай хуулийг баталсан. Энэ хууль ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ.  Залуучуудын хөгжлийн талаар баримтлах дунд хугацааны бодлого болох “Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулаад байгаа аж.

Тус үндэсний чуулганы үеэр ХНХЯ, ЭМЯ, БСШУСЯ, ГХЯ, ХХААХҮЯ, ХЗДХЯ болон нийслэлийн ЗДТГ-аас залуучуудын хөгжлийг дэмжих, чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар залуучуудаас санал авч, бодлогын баримт бичигт тусгах  юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл