8o
Улаанбаатар хот
mobile menu

Харүмафүжид холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

2017-12-12 10:09:55

Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн аравдугаар сард гарсан. Тус хэргээс болж Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлж, цагдаагийн газар байцаалт өгч байгаа. Японы Тоттори мужийн цагдаагийн газар Харүмафүжид холбогдох хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Түүний хэргийг прокурорууд оноос өмнө хэлэлцэж дүгнэлт гаргахаар болсон байна. Сүмо бөхийн холбооны тэргүүн Хаккакү ояката “Сүмо бөхийн холбоо энэ хэргийн үнэн мөнийг шударгаар мөрдөн тогтоож, дахин ийм хэрэг гаргахгүйн тулд хичээж ажиллах болно” хэмээн ярьжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Бат
Хийвэл үү ай гэдэг байхаа шоронд нь ороод миараад байв
2017/12/12 92.124.207.213
Хакухо
Шилээр цохиогүй гэж гэрчилж байсан хүн бас мэдүүлэг өгнө дөө.
2017/12/12 202.179.27.52
Зочин
Ээдээ архи дарснаас л хол явах хэрэгтэй шүү залуусаа
2017/12/12 103.57.95.147
  • Recent
  • Most Read
  • Most Comment