8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Гиннесийн номонд бичигдэхээр боллоо

2017-12-12 09:52:00

Энэ сарын 5-наас 9-ний хооронд БНХАУ-ын Шэнжэн хотод зохиогдсон 100.000$-ын шагналын сантай тэмцээнд Оюун ухааны академийн тамирчид 10 төрлөөр өрсөлдөж амжилттай оролцлоо. Тус тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 4 эмэгтэй тамирчид болох Дэлхийн чансааны #2, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр, Дэлхийн чансааны #6, ОУ-ын Их Мастер Н.Энхшүр, Дэлхийн чансааны #7, ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам, Дэлхийн чансааны #22, ОУ-ын Их Мастер З.Цэцэгзул нар насанд хүрэгчид болон өсвөр насны ангилалд тус тус амжилттай өрсөлдөж дэлхийн 5 дээд амжилтыг шинэчилснээс насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын дэлхийн 2 дээд амжилт тогтоож  Гиннесийн номонд бичигдэхээр болсон байна. 

Мөн 3 өдрийн дараах дүнгээр манай 4 тамирчин нас насны ангилалдаа эхний байруудад шалгаран шагналын сангийн дийлэнхийг нь авч, нийт 9 цомын тавыг хүртсэнээс гадна ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 8035 оноогоор бүх тамирчдыг ардаа орхин тэргүүлжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mongol
Aatai aatai
2017/12/13 27.123.212.138
МОНГОЛ ХҮҮ
САЙН БАЙНА. МОНГОЛЧУУД ОЙ ТОГТООЛТ САЙТАЙ ГЭДГЭЭ БАТАЛЛАА. ОДОО БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭТЭЙ ГЭДГЭЭ БАТЛАХ Л ҮЛДЛЭЭ.
2017/12/12 103.242.44.167
МОНГОЛ
Ийм л хүмүүсээрээ бахархаж, үргэлжлэлийг бэлдэж, дэлхийд танигдах МОНГОЛ-оороо бахархах ёстой юм даа... ХӨХ ТЭНГЭР МИНЬ
2017/12/12 180.149.98.82
7777777
маш сайхан байна ...ИЙМ Л ХҮМҮҮСЭЭ МАНАЙ УЛС ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ .. ЭНЭ ОХИНД БАЯР ХҮРГЭЕ...МУНДАГ ОХИН БАЙНА ....ИЙМ Л ХҮМҮҮСЭЭ ШАГНАЖ УРАМШУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ...
2017/12/12 202.55.191.205