8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн алдарт хөлбөмбөгч Луи Саа Монголд ирлээ

2017-12-12 09:13:38

Монголын хөлбөмбөгийн холбооны оны шилдгийг шалгаруулах ёслол өнөөдөр "Шангрила" зочид буудлын хүндэтгэлийн танхимд болно. Энэхүү ёслолын хүндэт зочноор "Манчестер Юнайтед" клуб болон Францын шигшээ багийн дотлогч Луи Саа оролцохоор өчигдөр манай оронд хөл тавилаа. Энэхүү үйл ажиллагааны дараа  хөгжөөн дэмжигчидтэй уулзаж, гарын үсэг өгөх, Английн дээд лигт 289 тоглолтод 85 гоол оруулсан дурсамжаасаа хуваалцаж нэг өдрийг хамтдаа өнгөрүүлэх юм байна.  Луи Саа Английн дээд лигийн “Манчестер Юнайтед”, “Эвэртон”, “Фүлхэм”, “Сандерлэнд”, “Тоттенхэм”, “Ньюкасл Юнайтед” клубүүдэд тоглож явсан шилдэг довтлогч билээ.

Луи Саагийн тоглосон баг, оруулсан гоолуудаас:
Францын шигшээ: 20 тоглолт 4 гоол
Манчестер Юнайтед: 86 тоглолт 28 гоол
Фүлхэм: 117 тоглолт 53 гоол
Эвэртон: 97 тоглолт 27 гоол
Тоттенхэм: 10 тоглолт 3 гоол 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл