8o
Улаанбаатар хот
mobile menu

Энхийг сахиулсан цагдаа нарыг шагнав

2017-12-11 17:40:00

Өмнөд Судан улс дахь UNMISS ажиллагаанд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд хоёр алба хаагч анх удаа цагдаагийн чиг үүргээр амжилттай гүйцэтгэсэн билээ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Нийслэлийн цагдаагийн газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Бат-Оргил нарыг 'Цагдаагийн гавьяа' тэмдгээр шагналаа.

Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн алба хаагч нартаа ажлын амжилт хүсэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Odoogiin tsagdaa gej eriin orontsoguud sh de
2017/12/14 107.167.113.30