8o
Улаанбаатар хот
mobile menu

Техникийн хяналтын байгууллагуудыг итгэмжиллээ

2017-12-11 16:06:14

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хуралдсан Техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийн техникийн хорооны хурлаар “Амбер” ХХК-ийн Тооны хяналтын алба болон “Ди ТИ ЮУ” ХХК-ийн Техникийн хяналтын албанд итгэмжлэлийн үнэлгээ явуулсан ажлын хэсгийн тайланг авч хэлэлцлээ. 

MNS ISO/IEC 17020:2013 “Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага” стандартын шаардлагыг хангасан дээрх хоёр Техникхяналтын байгууллагуудыг СХЗГ-ын даргын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/361 тушаалаар хараат бус байдлын А төрлөөр итгэмжиллээ.

“Амбер” ХХК-ийн Тооны хяналтын алба нь газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний А төрлийн хяналт гүйцэтгэхээр 2 дах удаагаа, “Ди ТИ ЮУ” ХХК-ийн Техникийн хяналтын алба нь даралтат сав шугам хоолой, металл эд ангид үл эвдэх(хэт авиа, соронзон бөөм, шингэн нэвчүүлэх, радиографын) аргаар, хуванцар хоолойн залгаасанд радиографийн аргаар сорилт хийж, А төрлийн хяналт гүйцэтгэхээр анх удаагаа итгэмжлэгдэж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл