8o
Улаанбаатар хот
mobile menu

Худалдаачид нүцгэлж, эсэргүүцлээ илэрхийлэхээ мэдэгдлээ

2017-12-11 15:21:00

Монголын худалдаачдын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.Мэдээллийн эхэнд Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байгаа бөгөөд хэрвээ шаардлагын хариуг өгөхгүй бол нүцгэлж эсэргүүцэл илэрхийлнэ гэдгээ онцлов. Төр засгийн түвшинд олон удаа шаардлага, асуудал дэвшүүлж байгаа боловч тэдний санаачилга, хэлсэн үг, үйлдэл "усанд хаясан чулуу мэт" алга болж байгаа учраас энэ удаа шаардлагынхаа хойноос дорвитой арга хэмжээ авч, жагсаж, цуглана гэдгээ ийнхүү мэдэгдлээ.

Монголын худалдаачдын холбооны гүйцэтгэх захирал М.Мөнхтуяа хэлэхдээ "Худалдаачдын талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримт боловсруулж хэрэгжүүлж, худалдааны үйл ажиллагааг зохион байгуулалтад оруулах, тулгамдсан асуудлуудыг нь тодорхойлж тэднийг дэмжих. Эрхийнхээ төлөө тэмцэж буй иргэдээ хориглож, торгож, амьжиргаанаас нь салгаж, өр зээлийн дарамтад оруулж байгаагаа даруй зогсоохыг шаардаж байна. Худалдаа наймаа эрхэлж байгаа, хэт өндөр хүүтэй зээлийн уршгаар орон байр, амьдрах эх үүсвэрээ алдсан худалдаачдын шүүхийн шийдвэрийг эргэж хянах, гомдол барагдуулах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. Энэхүү шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол олон мянган худалдаачид дараа дараагийн тэмцлийн хэлбэрт шилжинэ" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tatvar
NOTiin tatvaraar daramtalahiig esergyytseed baigaa iumaa!
2017/12/11 202.21.106.153
иргэн
Эд нар наймаандаа шатсан хүмүүс юм уу? Төр яг яачихсан гээд байгаа юм бол? Шүүхийн шийдвэрийг хэн нэгэн хянадаг хууль байхгүй. Зүгээр хэсэг бусгаараа нийлж төрийн хөрөнгөнд гараа дүрэх гэж шантаажлах
2017/12/11 203.91.119.66