8o
Улаанбаатар хот
mobile menu

Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэв

2017-12-11 13:01:00

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар нэгдүгээрт, УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, бусад шийдвэрийн төслийн талаар гишүүдээс санал авсан байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Ямар хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх, аль хуулийг хууль санаачлагчид буцаах талаар Ардчилсан намын бүлэгтэй тохиролцсон. Хуулийг нааш, цааш татах, чамбайруулах ажлыг УИХ дахь МАН-ын ажлын хэсгийн дарга Н.Энхтайван, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар анхаарал хандуулж ажиллана” гэв. Хоёрдугаарт, Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Хэлмэгдсэн 600 гаруй хүний дэмжлэг туслалцааны асуудал тулгарч байна. Тиймээс энэ онд багтаагаад хуулиа батлах шаардлагатай гэж МАН-ын бүлгийн гишүүд үзжээ. Гэхдээ 2018 оны төсөвт хөрөнгө тусаагүй тул 2019, 2020 он гэхэд дэмжлэг туслалцаа үзүүлээд дуусгах нь зүйтэй гэж" үзжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл