8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэрч: Энхбатын гар гавтай, ухаан алдсан байдалтай байсан

2017-12-11 11:11:00

“Доктор Витзэ “Яагаад энэ хүнийг гавлачихсан юм бэ, яагаад гавыг нь бүтээчихсэн бас ухаангүй байгаа юм бэ гэж асуухад чи өөрөө “хүн амины гэмт хэрэгтэн байгаа юм” гэж Германы гааль дээр мэдүүлсэн. Германы тал саатуулахад Элчин рүү холбоо барьж байж чи Энхбат гэж хүнийг авч гарсан. Витзэ гэж хүн сэжиг авсан учраас тэр ухаангүй хүнийг шалгах гэж зориуд тэргийг нь 2-3 метр түрсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Та нар гаальд мэдэгдээгүй хүнийг авч гарах гэж байсан, тэр чинь хүний хулгай. Тиймээс чи хүн рүү буруу чихэхээ боль, ядаж байхад би яг тэнд байж таарсан” хэмээн Германд амьдардаг нэгэн бүсгүй олон нийтийн сүлжээгээр дамжуулан Б.Хурцад хандан жиргэжээ. Бид түүнтэй холбогдон болсон явдлыг тодруулсан юм. Бүсгүйн хүссэнээр нэрийг нь нууцаллаа.

-Талийгаач Д.Энхбатыг хилээр гаргахыг нүдээр харсан гэрчүүдийн нэг нь та юм байна. Тухайн үед болсон явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Тухайн үед тэр Энхбат гэж хүн тэргэнцэр дээр ухаангүй ч юм шиг, унтаж байгаа ч юм шиг байдалтай сууж байсан. Гэхдээ ам нь бага зэрэг ангайсан, толгой нь гилжийчихсэн байсан болохоор унтаж байна гэхээс илүүтэй ухаангүй юм шиг харагдаж байсан л даа. Хоёр гарыг нь өвөр дээр нь тавиад алчуураар ч билүү нэг юмаар бүтээчихсэн байсан, зөвхөн бугуй хавийг нь шүү. Хэн ч харсан сэжигтэй байсан. Тухайн үед МИАТ-ийн нислэгтэй байсан болохоор маш олон монголчууд энэ байдлыг харсан.

-Д.Энхбат агсны “сэжигтэй” байдлыг анзаарч гаалийнханд мэдэгдсэн Витзэ гэж ямар учиртай хүн бэ, тэр өдөр тэнд юу хийж явсан юм бол?

-Доктор Витзэ бол Герман-Монгол хэлний орчуулагч, хил гааль дээр герман хэлгүй дээр нь бичиг баримтын зөрчилтэй, визний асуудалтай хүмүүс гарч ирвэл гаалийнхан Витзэг дуудаж, орчуулга хийлгэдэг байсан. Тэр өдөр мөн орчуулга хийхээр дуудагдсан байсан. Тэгээд Энхбатыг анзаарч хараад, дэргэд нь очин “Та зүгээр үү” гэж асуунгаа гарыг нь бүтээсэн алчууран доогуур гараа шургуулж оруулсан, тэгэхдээ тэр хүний гар гавтай бас ухаангүй байгааг мэдээд цагдаад хэлсэн юм. Витзэг цагдаад мэдэгдэхээс өмнө  авч явсан хүмүүс нь гаальд мэдүүлэхдээ Энхбатыг өвчтэй гэж хэлсэн байсан. Дараа нь гавтайг нь мэдсэний дараа “хүн амины хэрэгтэн байгаа юм” гэсэн. Цагдаа нар “Танайх яагаад манайд урьдчилж мэдэгдээгүй юм бэ, энэ хүнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа мэдээлэл алга” гэж хэлсэн байна билээ. Тэд нэлээд удаан саатуулагдсан гэсэн. Элчингийнхэнтэй холбоо барьж, цаадуул нь бас Монгол руу холбогдсон юм шиг байна билээ. Би түрүүлээд явчихсан л даа.

-Талийгаачийг авч явсан хүмүүсийн царайг та санаж байна уу, яг хэдүүлээ байсан юм бол?

-Царайг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан гурвуулаа байсан.Б.Хурц гэдэг хүнийг саяханаас л мэддэг боллоо шүү дээ.

-Доктор Витзэ тэр явдлаас хойш удалгүй машины ослоор нас барсан гэж нэг хүн таны сэтгэгдлийн дор бичсэн байхыг олж харсан л даа. Энэ үнэн үү?

-Витзэ гуай 2009 онд гэртээ нас барсан, гэхдээ түүний үхэлд хэн ч буруугүй гэж би боддог.

-Та түүнийг сайн мэддэг байсан уу?

Тийм ээ, бид сайн танилууд байсан.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.


Талийгаач Д.Энхбатыг Берлиний хилээр гаргах үед болсон явдлыг нүдээр харсан нэгэн гэрчтэй ярилцсаныг уламжиллаа. Ардчилсан хувьсгалын манлайлагч С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт сэжигтнээр татагдан, хууль бусаар Монголд хүргэгдэж, цагдан хоригдож, байцаагдан тамлуулж улмаар амь насаа алдсан талийгаач Дамирангийн Энхбатад холбогдох гүйцэтгэх ажиллагаанд өдгөө БНСУ-д суух элчинд нэр нь дэвшээд байгаа Б.Хурц оролцсон байдаг. Тэрбээр саяхан “Цензургүй яриа” нэвтрүүлэгт зочноор орохдоо талийгаачийг хулгайлаагүй, баривчилж авч ирсэн гэж мэдэгдсэн. Гэтэл болсон явдлын талаар гэрчүүд болон хохирогч Д.Энхбат, түүний өмгөөлөгч тэс өөр мэдээлэл өгдөг.

Ямартай ч талийгаач уг хэрэгт холбогдолгүй болох нь нотлогдсон. Тиймээс гэр бүлийнхэн нь хилс хэрэгт гүтгэснийхээ төлөө Монголын төр уучлал гуйх ёстой, мөн амь насыг нь егүүтгэснийхээ төлөө нөхөн төлбөр олгох ёстой хэмээн үзэж, өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий прокурор, Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газар, Хуульзүйн сайд зэрэг төрийн өндөрлөгүүд болон албаны хүмүүст удаа дараалан өргөдөл өгч ирсэн. Гэвч Монголын төр өнөөдрийг хүртэл талийгаачийн гэр бүлийнхнээс уучлал хүсээгүй, нөхөн төлбөр ч олгоогүй. Өргөдлийг нь бие, бие рүүгээ шилжүүлснээс өөрөөр шийдсэн зүйл үгүй. Иймд тэд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Германд ажлаар очиход нь дахин өргөдлөө өгсөн бололтой, гишүүн энэ тухай сошиолд жиргэсэн байдаг.

Хэдийгээр хууль хяналтынхан “Д.Энхбатын амь нас цагдан хорьж, мөрдөн байцаасантай холбоогүй, суурь өвчний улмаас нас барсан” гэдэг тайлбар өгдөг ч гэр бүлийнхэн нь үүнтэй санал нийлдэггүй. Тухайн үед НҮБ-аас томилогдон Монголд ажиллаж байсан Эрүү шүүлтийн асуудлаарх тусгай илтгэгч Манфрэйд Новак ч илтгэлдээ Д.Энхбатад эрүүл мэндийн тусламж үзүүлээгүй, шаардлагатай эм, тариаг гаргаагүй талаар тодорхой бичсэн байдаг.

 Хилс хэрэгт гүтгэгдэн, цагдан хоригдох хугацаандаа “байцаалт” нэрийн дор тамлуулж, эмнэлгийн тусламж ч дорвитой авч чадалгүй амь насаа алдсан Д.Энхбат агсны гэр бүлээс МОНГОЛЫН ТӨР ХЭЗЭЭ УУЧЛАЛ ГУЙХ ВЭ? Хүний амийг мөнгөөр үнэлж боломгүй ч гэлээ гэр бүлийнхэнд нь учруулсан сэтгэл санааны хохирлын НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ХЭН ОЛГОХ ВЭ?

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
НААД БУРХАН БОЛСОН ХҮНИЙХЭЭ СҮНСИЙГ АМРААГААЧЭЭ ХҮМҮҮСЭЭ...ИЙМ ХҮН ЧАНАРГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ Ш ДЭЭ...ЗӨВХӨН ӨӨРИЙН ЭРХ АШИГ, УЛС ТӨРИЙН ЗОЛИОС БОЛГОЖ БАЙНА Ш ДЭЭ
2017/12/12 203.91.118.180
Уншигч
Тухайн үед Зоригийн аллага д Энхбат ыг алуурчин аар гаргаж тавьсан бол Нямдорж гуай магадгүй ерөнхийлөгч болох байсан биз. даанч Хурц нь ч Энхбат нь ч хүслийг нь биелүүлж чадсангүй. Үүнд хорсдог байх
2017/12/12 112.72.11.106
Уншигч
Тагнуул сайн ажилласан. Хурц. Нямдорж 2 яагаад ийм байдалд хүрэв. Тухайн үед хэрвээ Энхбат гэдэг хүнийг Зоригийг алсан хэрэгийг үүрүүлсэн бол Нямдорж гуай ерөнхийлөгчид
2017/12/12 112.72.11.106
иргэн
Д Энхбат гэдэг хүн өөрөө хэдхэн хоногийн настай гарч ирээд аав ээж амраг хани дотно хүмүүстээ хэрхэн эрүүдэн тамлагдаж, тарчлан зүдэрснээ ярьсан юм бий бол ил гаргаж тавих хэрэгтэй. Хайран хүн........
2017/12/11 150.129.141.1
ТАГНУУЛ МУНДАГ
ЮУ ЯРИАД БАЙГАА ЮМ БЭЭ. МОНГОЛЫН ТАГНУУЛЧИД ИХ ГҮРНҮҮДИЙН ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГУУДАД МОЛИГ ӨМХҮҮЛЭД ИРСЭН БАЙНА. МУНДАГ ШДЭЭ
2017/12/11 185.220.101.5
zochin
D,Enhbat astma gdg uvchtei bsn,tgd ch Enhbatiig vhehed mash olon hvn bayarlasandaa bayarlahaas ch yahav,olon hvniig bair oron suutsgvi bolgoj,olon ch hvnii ger bvliig salgaj,olon hvnees mungu avsan
2017/12/11 182.160.38.79
Зочин
Тагнуулын ажилтан даалгавар л биелүүлсэн. Үүрэг гүйцэтгүүлчихээд дараа нь ингэж "алаад " байж болдгийн муу???!
2017/12/11 202.9.41.163
Зочин
Манай тагнуулынхан бас сайн ажилладаг л юм байна
2017/12/11 162.247.73.204
nyamdorj alsan
NAAD HUND CHIN NYAMDORJ YAL NYALZAAH BODOLTOI BSN GESEN. HARIN TAGNUULIINHAN JINHENE ALUURCHDIIG 10 GARIU JILIIN DARAA BARICHIHAJ TEGEED L NYAMDORJ GEDEG HUN TAGNUULIINHANIIG HARJ CHADAHGUI BGAA BH...
2017/12/11 51.15.136.98
nyamdorj alsan
NAAD HUND CHIN NYAMDORJ YAL NYALZAAH BODOLTOI BSN GESEN. HARIN TAGNUULIINHAN JINHENE ALUURCHDIIG 10 GARIU JILIIN DARAA BARICHIHAJ TEGEED L NYAMDORJ GEDEG HUN TAGNUULIINHANIIG HARJ CHADAHGUI BGAA BH...
2017/12/11 51.15.136.98
nyamdorj alsan
NAAD HUND CHIN NYAMDORJ YAL NYALZAAH BODOLTOI BSN GESEN. HARIN TAGNUULIINHAN JINHENE ALUURCHDIIG 10 GARIU JILIIN DARAA BARICHIHAJ TEGEED L NYAMDORJ GEDEG HUN TAGNUULIINHANIIG HARJ CHADAHGUI BGAA BH...
2017/12/11 51.15.136.98
nyamdorj alsan
NAAD HUND CHIN NYAMDORJ YAL NYALZAAH BODOLTOI BSN GESEN. HARIN TAGNUULIINHAN JINHENE ALUURCHDIIG 10 GARIU JILIIN DARAA BARICHIHAJ TEGEED L NYAMDORJ GEDEG HUN TAGNUULIINHANIIG HARJ CHADAHGUI BGAA BH...
2017/12/11 51.15.136.98
nyamdorj alsan
NAAD HUND CHIN NYAMDORJ YAL NYALZAAH BODOLTOI BSN GESEN. HARIN TAGNUULIINHAN JINHENE ALUURCHDIIG 10 GARIU JILIIN DARAA BARICHIHAJ TEGEED L NYAMDORJ GEDEG HUN TAGNUULIINHANIIG HARJ CHADAHGUI BGAA BH...
2017/12/11 51.15.136.98
nyamdorj alsan
NAAD HUND CHIN NYAMDORJ YAL NYALZAAH BODOLTOI BSN GESEN. HARIN TAGNUULIINHAN JINHENE ALUURCHDIIG 10 GARIU JILIIN DARAA BARICHIHAJ TEGEED L NYAMDORJ GEDEG HUN TAGNUULIINHANIIG HARJ CHADAHGUI BGAA BH..
2017/12/11 51.15.136.98
nyamdorj alsan
NAAD HUND CHIN NYAMDORJ YAL NYALZAAH BODOLTOI BSN GESEN. HARIN TAGNUULIINHAN JINHENE ALUURCHDIIG 10 GARIU JILIIN DARAA BARICHIHAJ TEGEED L NYAMDORJ GEDEG HUN TAGNUULIINHANIIG HARJ CHADAHGUI BGAA BH.
2017/12/11 51.15.136.98
хурц
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нь хөл алдан энэ хурц гэгчийг элчингээр томилох гэж байгаа нь ТЭД хууль бус зүйлд баримтаараа илчлэгдсэн гэсэн үг. ХУРЦ БИ хэлэх үү гэж аль алинаас нь асуусан байгаа. ТӨР
2017/12/11 202.55.191.205
nyamdorj alsan
NAAD HUND CHIN NYAMDORJ YAL NYALZAAH BODOLTOI BSN GESEN. HARIN TAGNUULIINHAN JINHENE ALUURCHDIIG 10 GARIU JILIIN DARAA BARICHIHAJ TEGEED L NYAMDORJ GEDEG HUN TAGNUULIINHANIIG HARJ CHADAHGUI BGAA BH.
2017/12/11 51.15.136.98
nyamdorj alsan
NAAD HUND CHIN NYAMDORJ YAL NYALZAAH BODOLTOI BSN GESEN. HARIN TAGNUULIINHAN JINHENE ALUURCHDIIG 10 GARIU JILIIN DARAA BARICHIHAJ TEGEED L NYAMDORJ GEDEG HUN TAGNUULIINHANIIG HARJ CHADAHGUI BGAA BH.
2017/12/11 51.15.136.98
nyamdorj alsan
NAAD HUND CHIN NYAMDORJ YAL NYALZAAH BODOLTOI BSN GESEN. HARIN TAGNUULIINHAN JINHENE ALUURCHDIIG 10 GARIU JILIIN DARAA BARICHIHAJ TEGEED L NYAMDORJ GEDEG HUN TAGNUULIINHANIIG HARJ CHADAHGUI BGAA BH.
2017/12/11 51.15.136.98
Хурц
Иймэрхүү мэдээлэл гарах тусам Хурцын нэр хүнд өсөж байна шүү
2017/12/11 51.15.43.205
Zev
Zorigiin hergiin zahialagc mongold baisaar baigaagiin tod jishee logikoor ni 1r angiin huuhed c oilgono.
2017/12/11 27.123.214.102
харамсаж байна
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нь хөл алдан энэ хурц гэгчийг элчингээр томилох гэж байгаа нв ТЭД хууль бус зүйлд баримтаараа илчлэгдсэн гэсэн үг. ХУРЦ БИ хэлэх үү гэж аль алинаас нь асуусан байгаа. ТӨР
2017/12/11 103.26.193.36
иргэн
Эрх мэдэлтэй эрхэмүүд ийм их хэл ам дагуулсан Хурц гэдэг хүнийг хууль ёс зөрчин заавал элчингээр томилох гэж зүтгэж байгаа нь ард иргэдээ тохуурхсан,хууль зөрчсөн хэрэг гэдгийг ойлговол зохилтой:
2017/12/11 103.57.95.156
Энэ өс хонзонг шийдэх арга.
Энхбатын ар гэрт 500 сая долларын нөхөн төлбөр олгох санал гаргаж байна. Алуулсан улсын хөрөнгийг хураавал элбэгхэн хүрнэ.
2017/12/11 202.55.191.99
Энэ өс хонзонг шийдэх арга.
Төрөөс юу ч горьдох хэрэггүй. Угаасаа төр алуурчдаар дүүрсэн.Хүн алсан этгээдүүдийг өөрсдийг нь яг ингэж алах хэрэгтэй.
2017/12/11 202.55.191.99
zochin
Buruutai baisanch ingeh esgui. Mongoliin tur communist argaasaa salaagui bn. Yanadaa darlagdsan ard tumen mn.
2017/12/11 202.55.183.178
123
ХУРЦ ШОРОНД БАЙХ ЁСТОЙ БУРУУ НЬ ТОГТООГДООГҮЙ ХҮНИЙГ ТАМАЛЖ АЛАХ ХҮНД ГЭМТ ХЭРЭГ.ЮУН ТЕГ ДАРГА ЮУН ЭЛЧИН САЙД.
2017/12/11 202.55.191.205
Нямдорж мэдэж байгаа
Тухайн үед хууль зүйн сайд байсан Ц.Нямдорж энэ асуудлыг сайн мэдэж байгаа гэвч өөрөө юу ч мэдэхгүй гэж худлаа ярьж байгаа нь сэжигтэй байгаа юм даа
2017/12/11 77.247.181.162
сонин
Тийм шүү Хурц мөн адил хийх ёстой ажлаа л хийсэн Хурц өөрөө саначлаад аваад ирсэн зүйл байхгүй байх ч боломжгүй асуудал. Харин тухайд үед одоо орилж хашгараад байгаа Нямдорж таг чимээгүй байсан бээ.
2017/12/11 94.142.242.84
ЗОРЧИГЧ
ТУШААЛ ГҮЙЦЭТГЭЖ БАЙСАН ХУРЦТАЙ ОДОО ЮУ ЯРИХАВ ДЭЭ ХАРИН ТУШААЛ ӨГСӨН ЕРӨНХИЙ САЙД, ХУУЛЬ ЗҮЙН САЙД НАРТАЙ Л ХАРИЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ.
2017/12/11 149.56.223.241
Иргэн
Хурц бол тушаалаар ажилладаг хүн тэгээд ч ажлаа хиижээ . Харин хэн тушаал өгсөн юм бэ тэр нь чухал яах гэж
2017/12/11 202.9.43.29
Uugii
Hurts bol avchirsan hun. Ter uydbaisan udirdlaga ni avch ir gesen bj taaraa. Tanluugiin hereg deer batzandan bas unguulugch bolohooroo oroltsson gedeg hurts ch gesen ajlaa l hiigee biz
2017/12/11 99.203.17.86
зочин
цааш нь сануулах уу яах уу?
2017/12/11 43.242.242.61
ХУРЦ ШОРОНД БАЙХ ЁСТОЙ
БУРУУ НЬ ТОГТООГДООГҮЙ ХҮНИЙГ ТАМАЛЖ АЛАХ ХҮНД ГЭМТ ХЭРЭГ.ЮУН ТЕГ ДАРГА ЮУН ЭЛЧИН САЙД.
2017/12/11 202.179.26.27