8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөлөө

2017-12-10 19:27:09

Ардчилсан намыг үүсгэн байгуулсан түүхт өдрийг тохиолдуулан, Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр “Хонх” хамтлагийн дуучин, С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэргүүтэй тус намын гишүүд, дэмжигчид, мөн “Хонх” хамтлагийн дууг сонсох дуртай фэнүүд нь хүрэлцэн ирж, хөшөөнд нь хүндэтгэл үзүүлэв.


Цагаан морин жилийн хэмээн нэрлэгддэг 1990 оны ардчилсан хувьсгалыг хийхэд ард түмнийг Хонхны дуугаараа сэрээж, Монголд цоо шинэ тогтолцоог тогтооход түүхэн үүрэг гүйцэтгэсэн хүний нэг нь “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсныг гэж үнэлдэг юм. С.Цогтсайхан агсанд зориулсан хөшөөг босгосон цагаас хойш жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд Ардчилсан намын удирдлагууд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Чой.Баатар
С.Цогтсайхан, Н.Энхбаяр хоёр Эрхүүгийн оюутны хамтлагын хөгжимчид байсан идэвхтэй оюутнууд байлаа.
2017/12/10 135.23.229.57