8o
Улаанбаатар хот
mobile menu

МАХН-ын даргыг сонгох санал хураалт явагдаж байна

2017-12-09 19:31:13

МАХН-ын II-р Их хурал Төрийн ордноо үргэлжилж байна. Одоогоор намын даргаа сонгох санал хураалт явагдаж байгаа юм. Хуралд 9 дүүргийн 21 аймгийн МАХН-ын гишүүдийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. Харамсалтай МАХН-ын зарим гишүүдийн хавчлага дарамтаас болж хуралдаа оролцож чадаагүй гишүүд олон байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Учир нь Төрийн ордны гадна арав гаруй хүн үймээн дэгдээж жирийн гишүүдрүү халдаж, хурлыг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд байгаа юм. Ямартаа ч Их хурлын гишүүдийн аймаг нийслэлийн төлөөлөлөөс бүрдсэн 70 орчим хувийн ирцтэйгээр санал хураалт яг одоо болж байна.

МАХН-ын дарга УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Г.Бямбасүрэн нар өрсөлдөж байгаа юм. Санал хураалтын дүнг эргэн мэдээлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment