8o
Улаанбаатар хот
mobile menu

Слесарь залуу хөршийнхөө амийг аварчээ

2017-12-09 18:15:00

Эрдэнэт хүний амь аврах шиг том буян энэ хорвоод өөр юу байх билээ. Д.Отгонпүрэв гэж энэ залуу шөнө гэртээ угаартан, галд шатах шахсан настай хүний халуун амийг аварчээ. Д.Отгонпүрэв Хан-Уул дүүргийн 12-р хороонд амьдардаг, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ-д слесарь хийдэг.

11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө унтаж байхад нь тэдний хүүхэд гэнэт уйлж, аав, ээж хоёр хүүхдээ даган сэржээ. Д.Отгонпүрэвийн эхнэр гаднаас орж ирэхдээ хажуу айлынх нь цонхноос утаа гарч байгааг мэдэж, нөхөр нь яаран хөршийнх рүүгээ очсон байна.  Айлын эзэн угаартаж, ухаан алдан, байшингийн том өрөө бүхэлдээ галд автсан байжээ.

Болсон явдлын талаар Д.Отгонпүрэв “Хөрш өвөө 60 орчим настай. Тэр өдөр хөгшин нь Налайх руу ажилтай яваад, оройтсон учир тэндээ хоносон юм билээ. Өвөө унтахдаа цахилгаан халаагуур залгасан байсан. Цахилгааны утас шатаж, гал гарч эхэлсэн юм билээ. Том өрөөнд байсан эд зүйлс бүгд шатсан. Өвөөг яаралтай гаргаж, анхны тусламж үзүүлээд, эмнэлэг, гал команд дуудсан. Манайх хашаандаа гүний худагтай болохоор эхнэр, бид хоёр галын машин иртэл худгийн ус зөөж, гал түр торгоож байсан. Гал тогоо руу гал орвол бас аюултай юм болох байсан юм билээ. Том савтай ахуйн хэрэглээний газ байсан. Галынхан иртэл газ руу ойртуулчихгүй юмсан гэж л бодож байлаа. Өвөөг эмнэлэг рүү авч явж, хоёр хоног хордлого тайлах эмчилгээ хийсэн. Одоо биеийн байдал нь сайн байгаа” хэмээлээ.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Би
Баяр хүргэе.Сайн үйлс бүтээжээ. Буян чинь дэлгэрэг.
2017/12/10 103.57.92.123
zohin
sain bn bayrlalaa
2017/12/10 66.181.160.63
Буянтай сайн залуугийнхаа гэр бүлд аз жаргал хүсье
Мөөгий
2017/12/10 174.138.17.79
Irgen
Bayar hurge erelheg zaluu,busgui hoyrtoo!
2017/12/10 24.14.133.54
emegtei
saihan nudend dulaahan zaluu bn mash ih bayarlalaa chamd,iim saihan setgeltei zaluus bgaad bayarlaj amidrald itgeh itgel sergej bn shu,chamd az jargal husie
2017/12/09 182.160.38.116
Zochin
Gal ood oroh hun ter bur oldohgui, zorigtoi hun chanar aa aldaaguid bayar hurgeye.
2017/12/09 88.130.50.22
сайн хүн
баярлалаа танд
2017/12/09 103.26.193.36
Ss
Mundag bna
2017/12/09 5.76.35.187