8o
Улаанбаатар хот
mobile menu

МАХН-ын даргад О.Баасанхүү, Г.Бямбасүрэн нарын нэрийг дэвшүүллээ

2017-12-09 18:11:30

МАХН-ын II их хурал яг одоо Төрийн ордны их танхимд болж байна. Хуралдаанаар 2016 оны УИХ болон орон нутгийн сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгааныг ярилцахаас гадна Бага хурлын гишүүдийг шинэчилэх, намын дүрмийг өөрчлөх асуудлыг хэлэлцэж байна. Мөн намын даргыг сонгох, намын даргад нэр дэвшигчдийг хэлэлцэж байгаа юм.

МАХН мөрийн хөтөлбөртөө ажил эрхлэлтийг тууштай дэмжиж “АЖ ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ БОДЛОГО” барьж “5  ҮЙЛДВЭР”   барихаар болсон байна. Зэс, хайлуулах үйлдвэр, Гангийн үйлдвэр, Нефть боловсруулах үйлдвэр, Бордооны үйлдвэр, Арьс шир боловсруулах парк  байгуулахаар шийдвэрлэсэн бол намын дүрмэндээ намын,  анхан дунд шатны байгууллагын нэршлийг өөрчилж аравт, зуут, мянгат  гэснийг өөрчилж намын хороо, намын үүр гэсэн жишиг нэршлийг хэрэглэхээр болжээ. Түүнчлэн намын их, бага хурал, гүйцэтгэх зөвлөлийн үүрэг, чиглэлийг тодорхой болгож намын санхүүжилтийг бүх гишүүддээ нээлттэй болгож татвар хандивыг сайн дурынх болгож өөрчилсөн байна.  

Одоогоор хурлын явц МАХН-ын даргад нэр дэвшигчдээ тодруулж байна. Хуралдаанд оролцож буй гишүүдийн олонхи УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Г.Бямбасүрэн нарыг намын даргад нэр дэвших нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Baasanxvv ...xvn chanar muutai l bnadaa iim baij bololxgui ee
2017/12/09 220.80.71.57
ЗОЧИН
энэ МАН-ын сайтынхан ямар идэвхтэй байна аа, МАН-ынхан Энхбаяраас айгаад чацага болж байж дээ янз нь хөөрхий амьтад өрөвдмөөр юм.
2017/12/09 103.212.117.146