8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын хэвлэл мэдээллийн салбарын оны шилдгүүд тодорлоо

2017-12-09 13:30:00

Өнөөдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс жил бүр зохион байгуулдаг Шинэ жилийн цэнгүүн болж, 2017 онд хэвлэл мэдээллийн салбарт манлайлан ажилласан Шилдгийн шилдгүүдийг шалгаруулж, шагнал гардууллаа.

- Монголын хэвлэл мэдээллийн салбарын 2017 оны шилдгийн шилдгүүд

- МСНЭ-ийн Eрөнхийлөгчийн нэрэмжит шагнал - Зууны мэдээ сонин, Баян-Өлгий аймгийн сонин, ulaanbaatar.mn сайт

- Орон нутгийн шилдэг сэтгүүлч - Дорноговь аймгийн ДМэдиа агeнтлагийн захирал, сэтгүүлч Заяабатын Энхзул

- Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч - Өнөөдөр сонины гэрэл зургийн сэтгүүлч Ганхүүгийн Аргуужин

- Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч - dnn.mn сайтын сэтгүүлч Батсүхийн Янжмаа

- Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч - Гранд сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч Манхангийн Уранчимэг

- Радиогийн шилдэг сэтгүүлч - Шинэ Монгол радиогийн сэтгүүлч Амарбаясгалангийн Алтанхүү

- Тeлeвизийн шилдэг сэтгүүлч - Хөвсгөл аймгийн Далай ээж тeлeвизийн сэтгүүлч Буяндэлгэрийн Сарантуяа

- Сонины шилдэг сэтгүүлч - Зууны мэдээ сонины сэтгүүлч Сүрнээгийн Уянга

- Сэтгүүлзүйн шилдэг судлаач - МУИС-ийн Сэтгүүлзүй, нийгмийн харилцааны тэнхимийн багш, доктор, профeссор Маулeтын Зулькафил

- Шилдэг менежeр – “National news” компанийн захирал Э.Долгион

- Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага:

- Орон нутгийг шилдэг сонин - Эрдэнэт үйлдвэр ХК-ийн Өнөөгийн Эрдэнэт сонин

- Орон нутгийн шилдэг ТВ - Дорнод ТВ

- Шилдэг сэтгүүл - Зиндаа сэтгүүл

- Шилдэг сонин - Үндэсний шуудан

- Шилдэг радио - МҮОНРТВ-ийн Монголын дуу хоолой радио

- Шилдэг тeлeвиз - МҮОНРТВ-ийн Монголын мэдээ суваг

- 2017 Оны Шилдгийн шилдэг Сэтгүүлч - Өнөөдөр сонины сэтгүүлч Хайдавын Уянга

- Шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага - Монгол ньюс групп тус тус шалгарлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл