8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт 10 хэмийн хүйтэн байна

2017-12-09 09:30:00

ӨНӨӨДРИЙН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ 

Баруун болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Эг, Үүр, Туул голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 14-19 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр  8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  9-11 градус хүйтэн байна.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл