8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Хурцын томилгооны асуудлыг хойшлууллаа

2017-12-08 16:45:29

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  хэлэлцэх  асуудлын дунд УИХ Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэхээр байсан.  Тодруулбал,  Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэхээр байсан. Үдээс хойших хуралдааны үеэр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос энэ томилгоотой холбоотой зарим асуудлыг судлуулахаар манай байнгын хороонд шилжүүлсэн. Бидэнд энэ материалыг судлахад тодорхой хугацаа хэрэгтэй байна" хэмээн түр хойшлууллаа. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Хурцын асуудал хурцадсаар
2017/12/09 202.9.43.185