8o
Улаанбаатар хот
mobile menu

НД-ын сангаас их хэмжээний мөнгө завшдаг томоохон бүлэглэлийг ЭЦГ илрүүлэн шалгаж эхэллээ

2017-12-08 08:38:40

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн хоёр мэргэжилтэнийг цагдан хорьсон байна

Өвчтөний түүх хуурамчаар үйлдэж, нийгмийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшдаг томоохон бүлэглэлийг Эрүүгийн цагдаагийн газрынхан илрүүлэн шалгаж эхэлсэн байна. Эрүүгийн цагдаагийн газрын шалгалтаар нэгэн эмнэлэгийн дарга, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн хоёр мэргэжилтэнийг цагдан хорьсон байна. Тодруулбал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын Хишигсүрэн, Мөнхөө гэсэн хоёр мэргэжилтэнг саатуулсан байна. Мөн үүнээс гадна тус эмнэлэгийн 10 гаруй эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Одоогоос хэдэн жилийн өмнө Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан хэргээр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалаг шалгагдаж байсан. Тухайн  үед С.Тунгалаг улсад нийт 300 сая орчим хохирол учруулсан талаар мэдээлэл гарч байв. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэг өнөөдрийг хүртэл гарсаар байгааг дээрх хэрэг харуулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Baatar
Daatgalaar em avahad huviin emiin sanguud yanz buriin uneer hongololt Uzuuleh yum.Hunii zovlongoor bizness hiihee bolibol buyan bolno.
2017/12/08 66.181.188.15
Цэгий
Хувь улсын эмнэлэг бүгд адилхан үзүүлээд эм бичиж өгөөд тэг аптикаас ав гэж нэгийн хэлж өгдөгийн учиг н ийм юм байна
2017/12/08 66.181.160.39
зочин
Энэ яасан тасардаггүй дахин дахин гардаг хэрэг вэ. Өмнөх нөхдийнхөө гашуун туршалгаас сургамж авдаггүй юм уу, эсвэл урдах гарууд нь шорон оронд орохгүй салчихсан болохоор эрддэг юм уу
2017/12/08 203.91.119.102
Зочин
Ж.Энхбаяр гишүүн сонгуулийн дараахан хурал дээр Эрдэнэ гишүүнд хандан матрын нулимс унагаад гээд ......ярьж байснаа ажил болгоноор юм. Ард түмэн харсаар хүлээсээр байгаа шүү.
2017/12/08 66.181.181.137
ХӨХӨӨ
МОНГОЛ ОРОН ДОТРООСОО СӨНӨЖ АРД ТҮМНЭЭ ЭХ ОРНОО ӨӨРСДӨӨ УСТГАХ АЯНД ОРЧИХСОН ЮМ БАЙНА ДОО.ӨВЧЛӨӨД ЭДГЭХГҮЙН УЧИР ЭНЭ ДЭЭ
2017/12/08 66.181.161.18
Хэн
Даатгалаар үйлчилдэг хувийн эмнэлэгүүд хүртэл худлаа өвчний түүх бичиж мөнгө завшдаг. Ж нь: ХАДАГТАЙ эмнэлэг
2017/12/08 71.172.4.204
Зочин
Наранчимэг түүний нөхөр Баярсайханы хэрэг хаачсан Эрдэнэ хамгаалсан бх тийм уу
2017/12/08 59.153.113.33
cend
bgl nedsen emneleg darga Batjargal shorond hii
2017/12/08 66.181.164.195
Арай араы
Эрдэнийн албатууд алдартай гээ биздээ
2017/12/08 66.181.161.107
аргагүй
АН, МАН д шавсан луйварчид монгол орныг минь сүйд хийж байна. ЭНЭ бол түүний нэг хэсэг. ТӨРд гарсан луйварчид нь ЭЛБЭГДОРЖ шиг хувьцаа хэлбэрээр авлига авдаг болоод удсан.
2017/12/08 103.26.193.36
Tuul
Arai ch dee kheterch bna aa deer dorgui l idej uukh iin obchin tuschee Yamar muu eriin uls be?
2017/12/08 173.235.4.197
  • Recent
  • Most Read
  • Most Comment