8o
Улаанбаатар хот
mobile menu

Эхнэрийнхээ хамрыг огтолжээ

2016-01-21 12:25:00

Нэг афган залуу эхнэртэйгээ муудалцаж, хамрыг нь огтолсон хэрэг дэлхий нийтийг цочироогоод байна. Харгис нөхөр эхнэрээ ийнхүү яргалсаны дараа гэрээсээ зугтаж талибууд­тай нийлжээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид энэ хэрэг явдлыг балмад хэмээн нэрлэж, харгис нөхрийг олж шийтгэхийг шаардаж байна. 25 настай Мохамед Хан гэгч нь гэмт хэрэг өдүүлж байгаагүй, талибууд­тай холбоо сүл­бээ­гүй нэгэн байсан ч эхнэр­тээ ийнхүү харгис хандсаны дараа талибууд руу зугтсан аж. “Эхнэр нөхөр хоёр бүтэн сайнд гэр­тээ маргалдсан. Хан эхнэрээ ална хэмээн буу гаргасан ч баарсан тул хутга гаргаж ирээд хамрыг нь огтолсон” хэ­мээн цагдаагийн төлөө­лөгч Фаряб ярилаа. Нөхөртөө харгислуулсан бүсгүй Реза Гуль “Тэр намайг байнга зоддог байсан. Гарыг минь хүлж байгаад хамар огтолсон. Бас тархийг минь ухаж хаях юм болов уу гэж айж байсан” хэмээн эмнэлгийн орон дээрээс сулхан хоолойгоор ярьжээ. Бүсгүйн хамар бүрэн тайрагдсан тул Афганистанд эмчлэх боломжгүй болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
Yag unen demii balai yum yah gj oruldgin
2016/01/24 103.17.108.42
zzzzzzzzzu
Tiim.shuu.iim.gadnii.hereggui.medeelel.oruulahaa.bolimoor.ym.ymar.hund.heregtei.bish
2016/01/21 103.17.108.42
Nuguu hazaar afganistan yalgaagui iiml humuus
2016/01/21 103.17.108.42
bi
Yamar heregtei gej haa gazriin iim buzriin medeenuud oruulaad baidgiin,eniig medlee geed yahiin,sanaa l avah baih daa teneg setguulchintser ee
2016/01/21 103.17.108.42