Ерөнхий сайд У.Хүрэлсүх тун удахгүй ОХУ-д айлчлахаар бэлтгэл ажлаа базааж байгаа аж. ОХУ-д айлчилсаны дараа буюу шинэ он гараад БНСУ-д айчлах юм байна. Тэрбээр хоёр хөршийн харилцаанд онцгойлон анхаарч байгаа гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. Цаашдаа БНХАУ болон бусад улсад айлчилж гадаад худалдаа болон бусад асуудлаар онцгойлон анхаарлаа хандуулах юм байна.




