8o
Улаанбаатар хот
mobile menu

Аутизмын эмгэгийг эрт илрүүлэх боломжтой

2017-11-29 16:25:32

Монголын аутизмын холбоо Баянзүрх дүүргийн 28 хорооны нийгмийн ажилтнууд болон өрхийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд хамрагдан тус эмгэгийн оношилгоо илрүүлэлтийг сайжруулах тал дээр харилцан туршлага судалсан байна. Өнөөдрийн байдлаар, Монголын аутизмын холбоод 200 орчим хүүхэд бүртгэлтэй байдаг аж. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, тус эмгэгийн шинж тэмдэг нь нярайн үеэс илэрч эхэлдэг ч 2 наснаас илүү их анзаарагддаг байна. Аутизмыг бүрэн эдгээх эмчилгээний арга одоохондоо байхгүй байгаа ч эрт үед нь оношлох боломжтой юм. Ингэснээр хүүхэд бүрийн онцлогт тохирсон сургалт, арга хэмжээг авч болохыг холбооны удирдлагууд онцолж байсан.

Аутизмын эмгэгийг эрт үед нь илрүүлж, мэргэжлийн хүмүүст хандсанаар хүүхдийг бие даан амьдрах бүрэн чадвартай болгох боломжтой. Дашрамд дурдахад, Монголын аутизмын холбоотой www.facebook.com/autism.assiociation.mongolia цахим хуудсаар дамжуулан холбогдож, дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл авч болох юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment