Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Эмират улсад айлчлах үеэрээ Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь түүнийг огцруулах нэг шалтгаан болсон. Улмаар өчигдөр УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 20 гишүүн гарын үсэг зурсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг өргөн барьсан.
Уг асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан боловч хурал цуцлагдсан. Тэгвэл уг хурал маргааш болохоор товлогджээ. Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөгөөнд оруулсан байна.