8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол залуу Солонгост ослын улмаас амиа алджээ

2016-01-20 11:56:00

БНСУ-д манай улсын иргэд ихээр ажиллаж амьдардаг.Манай улсын иргэдтэй холбоотой осол, аваар, гэмт хэргүүд тус улсад цөөнгүй гардаг. Сүүлд гэхэд  БНСУ-ын Чежү арлын Согүйпү дүүрэг дэх нэгэн морин тойруулгын замын дэргэд такси, мотоцикльтэй мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ. Тодруулбал энэ сарын 17-ны өдрийн 22:50 цагийн орчимд тус осол гарсан бөгөөд ослын улмаас мотоцикль унаж явсан, Монгол Улсын иргэн, 18 настай А амь насаа алдсан байна. Харин 20 настай Б толгойдоо хүнд бэртэл авсан байдалтай эмнэлэгт хүргэгджээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл