8o
Улаанбаатар хот
mobile menu

Явган зорчигч мөргөж гэмтээсэн 12 осол гарчээ

2017-11-20 15:33:24

Энэ сарын 18, 19-ны өдрүүдэд Замын цагдаагийн албанд нийт 561 дуудлага, мэдээ мэдээлэл иржээ. Энэ өдрүүдэд зам тээврийн ослын 394 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас гурван хүн гэмтжээ. Гудамж, замуудад хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 107 жолоочийг илрүүлэн саатуулж, зохих арга хэмжээг авчээ. Зам тээврийн бүртгэгдсэн осол, хэргүүд явган зорчигч мөргөж гэмтээсэн 12 осол, мөргөлдсөн 20 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн хоёр осол тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч таван, явган зорчигч гурван бүртгэгджээ. Орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирсон байна.

Увс аймгийн Өлгий сумын нутагт шороон замд “Mustang-5” маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож жолооч Ц нас барсан хэргийг шалгаж байна.

Чингэлтэй дүүргийн нутаг “Чиглэл” ХХК-ний зүүн замд “T.Probox” маркийн автомашин Г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган зорчигч Д мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ.

Улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 73 хүний амь нас хохирч, 105 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23000 гаруй жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Мига
Гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаа бол явган зорчигч биш, амиа хайрлана гэж юу байдгийг мэдэхгүй бэлчиж байгаа малнууд
2017/11/20 202.21.116.90
  • Recent
  • Most Read
  • Most Comment