Хэд хоногийн өмнө Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж нутаг нэгтнээ зодсон тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тухайн маргаан болох үед манай сүмочид байсанаас гадна Их аварга Хакухо Тотторид болсон тэр явдлын үеэр хамт байсан аж. Их аварга “Харумафүжи Таканоива А.Баасандоржийг шар айрагны шилээр цохисон асуудал байхгүй. Гартаа шар айрагны шил барьсан байсан нь хаа нэгтээ цохигдож хагарсан байх, гар нь нойтон байсан учраас гараас мултарсан юм билээ. Маргааш өдөр нь тэд харилцан бие биенээсээ уучлал гуйсан” хэмээн ярьсан.Тэгвэл нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийг зодсон гэх хэрэгт холбогдоод буй мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийг Японы Сүмогийн холбооны албаны хүмүүс байцааж эхэллээ гэж “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээллээ.
Японы сүмогийн холбооны албаны хүмүүс Харүмафүжийг байцааж эхэлжээ
2017-11-20 09:13:00