8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын дараагийн дарга хэн болох вэ

2017-11-20 09:06:00

90 жилийн түүхтэй МАН нэг жилийн өмнө сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулан баяраа тэмдэглэж байсан цаг саяхан. Гэтэл МАН УИХ-д үнэмлэхүй олонх байхдаа засгаа онхолдуулж, намын даргаа сольж буй нь МАН-ын хувьд анхны тохиодол. Бүлгээ хоёр хуваан хоёр газар хуралдаж, ил цагаан хэрэлдэх болсон  МАН-ыг эвэнд нь оруулахаар 1309 төлөөлөгч оролцох  XXVIII Их хурлыг өнөөдөр (2017.11.20) эхэлнэ. Хурал МАН-ын дарга М.Энхболдын илтгэлээр эхлэж, мөрийн хөтөлбөрийг шинэчлэх талаар хэлэлцэж шийдвэрлэнэ.Хамгийн гол нь XXVIII Их хурлаар МАН-ын даргыг шинээр сонгоно. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд өвдөг шороодсон М.Энхболд өнөөдөр намын тамгаа шилжүүлэн өгнө.

Намын даргын сунгаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Н.Дэмбэрэл нар өрсөлдөхөө хэд хоногийн өмнө мэдэгдсэн. Намын дүрмээр бол намын гишүүн өөрийгөө болон бусад гишүүд нь нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд энэ эрхийн дагуу өнгөрсөн амралтын өдөр  'Exclusive' компанийн захирал Г.Майцэцэг нэр дэвших хүсэлт гаргаж олныг гайхширууллаа.Одоогийн байдлаар дөрвөн хүн нэр дэвшихээ мэдэгдсэн ч гэсэн  гол өрсөлдөөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарын дунд болно хэмээн намынхан таамаглаж байна. 


Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд 2000 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж эхэлсэн.  2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч,  2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2012 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдал хүлээснээр ерөнхий нарийн бичгийн даргаасаа чөлөөлөгдөж байсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад хэдхэн хонож байна. Улсын Их хурал тарж магадгүй хүндхэн нөхцөлд танхимаа бүрдүүлж, төсвөө батлуулж чадсан. МАН-ын 25-р их хурал 2007 онд болсон. Тэр үеийн намын дарга, ерөнхий сайдын албан тушаалыг М.Энхболд хашиж байхад С.Баяр хариуцлага үүрүүлэх гэж байгаа бол эрх мэдэл өг гэж хэлээд намын дарга ерөнхий сайдын албан тушаалыг хоёуланг нь авч байсан түүхтэй. Үүний нэг адил Ерөнхий сайд У.Хүрэлсүх ширүүрхэн дайрах нь тодорхой. 


Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хувьд парламентын гишүүн. Нэр дэвшигчдээс хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа нэгэн. Өнгөрсөн хугацаанд  МАН дотроо  2 бүлэглэл фракцид хуваагдаж нэлээд шүүмжлэл дагуулсан. Үүнийг гол буруутнаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг нэрлэж байгаа. Мөн үүнээс гадна М.Энхболдын бүлэглэл МАН-ын даргад Д.Хаянхярвааг “сойж” байна гэсэн мэдээлэл ч гарах болсон. Энэ их шүүмжлэлийн хажуугаар МАН-ын даргад Д.Хаянхярваа нэрээ дэвшүүлээд байгаа.'Exclusive' компанийн захирал Г.Майцэцэгийн хувьд Баянхонгор аймгийн харъяат. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжиж “Монгол ялна” хэмээн хэсэг шоудсан. Харин одоо эргээд МАН-даа эргэн ирж, зөвшөөрөгдсөн хуулийн заалтын хүрээнд нэр дэвшихээ илэрхийлээд байна. 
МАН Их хуралд оролцогч 1309 төлөөлөгчийнхөө саналыг сонсож, дотоод эв нэгдлээ сэргээж чадахгүй бол Монголын улс төрөөс МАН арчигдах магадлал тун өндөр байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
үнэн
ХАЯНХЯРВАА УРВАХГҮЙ, ШАРВАХГҮЙ, ТҮГЖИЛДЭХГҮЙ, ТӨРИЙН АЖЛЫН ХАЙРЦАГТАЙ, АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ, НАМЫН ДАРГЫГ ХИЙЖ ЧАДНА. БҮЛЭГ ХУВААХ АСУУДЛЫГ ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛААС ӨМНӨ УИХ-ЫН АЛБАН ТУШААЛЫН Ш
2017/11/20 124.158.124.142
zochin
iHayanhyarwaag demjij baina shu
2017/11/20 103.25.56.219
Зочин
Хаянхярваа гарсан нь дээрдээ хамаагүй буйр суурьтай шудрага хүн шүү
2017/11/20 107.175.18.10
цэнд
Энхболдыгоо дахин гарга 40 жил хийж рекорд тогтоо
2017/11/20 202.5.196.51
Иргэн
Хаянхярваа нь хамаагуй дээрээ?!
2017/11/20 27.123.214.80
Зочин
Хүрэлсүх намын даргаа ч хийгээд, засгийн газраа ч удирдаад аваад явсан дээр ш дээ, юун далий хүүхэн хаанаас гараад ирэв ээ?
2017/11/20 138.197.174.120
a
khurelsukhed erh medliig n ogchihwol yadaj l hytadaas haraat bus bna,,,, eh ornooo bodoo ta nar... bitgii sanal suudliin heruul hj bai...
2017/11/20 122.201.20.157
яч
Хэн ч болсон жирийн иргэдэд юу нялзах вэ дээ. Харин дарга бологч, түүнийг тойрон хүрээлэгчид л хагартлаа баяжих нь тодорхой
2017/11/20 150.129.142.121
  • Recent
  • Most Read
  • Most Comment