8o
Улаанбаатар хот
mobile menu

Эко автомашинуудад ногдуулсан татварыг буцаан олгох хугацаа дуусаж байна

2017-11-19 12:40:00

Засгийн газрын 2017 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн 165 дугаар тогтоолын дагуу“Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулсан онцгой албан татварыг буцаан олгох журам”-ын хугацаа дуусаж байгаатай холбогдуулан олон нийтэд мэдээлэл хийж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 665машины 1188.8 сая төгрөгийн буцаан олголтыг хийж 94 автомашины 129.9 сая төгрөгийн буцаан олголт дутуу байна. Иймд буцаан олголтоо аваагүй 94 автомашин эзэмшигчид холбогдох материалаа бүрдүүлж Гаалийн ерөнхий газарт 2017 оны арваннэгдүгээр сарын 20-ны дотор авчирч өгнө үү.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Албан хүсэлт /дансны дугаар, банкны нэр, утасны дугаар/
  • Иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар, ААН бол Улсын бүртгэлийн гэрчилгээнийхуулбар
  • Автомашин импортоор оруулж ирсэн тухай гаалийн мэдүүлэг, түүний хуулбар
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар
  • Нотариатаар баталгаажуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл