8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүйтний эрч бага зэрэг суларна

2017-11-19 12:00:00

Ойрын хоёр өдөртөө ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч бага зэрэг суларна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад хэсгээр багавтар үүлтэй. Говийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 14-19 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 0-5 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн нутгийн баруун хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна. Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 градус хүйтэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл