Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарц барих төсөл”-ийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих ажлыг өнөөдөр эхлүүлж, шав тавих ёслол өнгөрсөн 5 дугаар сард шав тавих ёслол болсон. Тэгвэл өчигдөр шөнө Олимпийн гудамжны моддыг тайрч хаясан гэх мэдээлэл, зураг нийгмийн сүлжээгээр тарж эхэлсэн.
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух "Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц"-ын ажил эхэлсэнтэй холбоотойгоор тайрсан байна. Харин албаны хүмүүс насжилт дууссан моддыг тайрсан хэмээн хэлсэн байна. Гарц хийх ажлын хүрээнд автозамын өргөтгөлд орсон 30-аас дээш настай шилжүүлэг даахгүй, ургах боломжгүй тул 47 ширхэг шинэс модыг тайрчээ.
Олимпийн гудамжны модыг тайрчээ
2017-11-17 13:43:00