8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн байгууллагууд руу цахим халдлага хийж эхэлжээ

2017-11-16 10:15:18

Төрийн байгууллагууд руу цахим халдлага хийж байгаа талаар Үндэсний дата төвөөс анхааруулжээ. Тодруулбал, энэ сарын 8, 9-ний өдрөөс эхлэн төрийн байгууллагуудын .gov.mn цахим шуудангийн хэрэглэгчдэд хортой код агуулсан “Uniin sanal husel tuhai” нэр бүхий цахим шууданг илгээж байгаа гэнэ. Тиймээс тухайн цахим шууданг нээхгүй байх, хавсралт файлыг татахгүй байх, улмаар цахим халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг Үндэсний дата төвийнхөн зөвлөж байна.

Аливаа цахим халдлагууд ихэвчлэн цахим шуудангийн хаягаар дамжин хийгддэг байна. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс дараахь алхмуудыг хийгээрэй. Үүнд:

- Цахим шуудангийн эх сурвалжуудыг нарийвчлан шалгах,

- Цахим шуудангийн агуулгын үг үсгийн алдааг нарийвчлан шалгах,

- Сэжигтэй цахим шууданг нээж үзэлгүйгээр шууд устгах,

- Сэжигтэй хавсралт файлыг нээж үзэхгүй байх,

- Сэжигтэй холбоос дээр дарахгүй байх,

- Цахим шуудангийн нууц үгийг үүсгэхдээ аюулгүй байдлын шаардлагыг хангасан байх

- Цахим шуудан илгээх, хүлээн авахдаа PGP түлхүүр ашиглах хэрэгтэйг анхааруулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Интернет хязгаарлахаа болиочээ малнуудаа
Зарим албан газруудад интернет дээр МАН-ын зүгээс захиаллгат хориг хязгаарлалт тавиулаад байгаа шдээ.Фэйсбүк имейлээ шалгаж файл татахгүй болгочихсон байгаа.ИНЕГ Төмөр замд ийм дээр үед ийм болгосон.
2017/11/16 202.55.191.99
  • Recent
  • Most Read
  • Most Comment