8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Энхболдын бүлэглэл МАН-ын даргад Д.Хаянхярвааг “сойж” байна

2017-11-15 15:28:00

Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй гэдэг тооны ухааны энгийн томъёог хүн бүр мэднэ. 5+3  болон  3+5  гэдэг тооны эцсийн хариу нь адилхан найм. Тоон ухааны энэ чанар хүмүүний амьдралыг ч тодорхойлох шинж чанартай.

Жишээлбэл, Итгэл үнэмшил, амьдралын зарчим, аливаад хандах хандлага, арга барилаараа адилхан хүмүүсийг нэгнээс нь дээрдүүлж, илүү сайн гэж  ойлгоход төвөгтэй.

Гэвч харамсалтай нь  нөхцөл байдал 90 жилийн түүхтэй, өдгөө төр барьж байгаа МАН-д тохиох болжээ. МАН-ын 28-р Их хурал  энэ сарын 20-ны өдөр болно. Энэ өдөр  60 тэрбумын асуудалд орооцолдож, МАН-ын нэр хүндийг “шороотой хутгасан” МАН-ын дарга М.Энхболд ажлаа өгч энэ намыг шинэ дарга төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгогдоно.

МАН-ын шинэ даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, МАН-ын УЗ-ийн  гишүүн Н.Дэмбэрэл нар дэвшин  өрсөлдөхөөр болжээ. Ажиглагчид гол өрсөлдөөнийг  нэр дэвшигч У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нарын хооронд болно гэж хэлж байна. 90 жилийн түүхтэй МАН дотроо  2 бүлэглэл фракцид хуваагдсан гэдэг нь нэгэнт ил болсон зүйл.

УИХ-д 65 суудалтай МАН ингэж хуваагдах болсны шалтгааныг  хүмүүс олон янзаар хэлж байгаа ч үнэндээ  шинэчлэл, шударга ёсны төлөө  ажиллахыг эрмэлзэж байгаа У.Хүрэлсүхийн тал, хуучны арга барилаа  баримталж ажиллаж, 60 тэрбум, концессийн будлианд оролцогчдыг хамгаалж үлдэхийг эрмэлзэж буй М.Энхболдын талыг баримтлагчид гэж 2 хувааж болох.

М.Энхболдын  бүлэглэл МАН-ын даргад Д.Хаянхярвааг “сойж” байгаа. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн хувьд  эхнээсээ М.Энхболдыг “дагаж”, өнөөдрийн өндөрлөгт хүрсэн хүн гэх юм билээ.   Тэр хэрвээ МАН-ын дарга болвол  иргэд та бид МАН-аас  өөрчлөлт шинэчлэлт, шударга ёс, хариуцлагын тогтолцоог нэхээд ч нэмэргүй.

Товчхондоо нийтлэлийн эхэнд дурьдагдсан шиг “Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй” гэдэг зарчим үргэлжилнэ. МАН-д өөрчлөлт шинэчлэлийн сэвэлзэж байгаа салхи энэ хүнийг дарга болвол намжиж, өмнөх бахь байдаг руугаа эргэлт буцалтгүй шилжинэ.

Ийм содон сонголтын өмнө МАН-ын 28-р их хурал болох төлөвтэй байна. Төрийн эрхийг барьж байгаа МАН-д хариуцлаг шударга ёсны  салхийг сэвэлзүүлэх үү эсвэл шударга ёс, хариуцлагын тогтолцоо үүдэнд гишгэгдэж, албан тушаалтнуудын эрх мэдэл дахин хоймор залагдах уу гэдэг сонголтын өмнө МАН-ын Их хурлын 1200 гаруй төлөөлөгчид тулгараад байна. Халхын заяа их гэдэг дээ, ямар сонголт хийхээ эрхбиш МАН-ын төлөөлөгчид шийднэ буй заа.

Ц.Мөнх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mnt
M.ENHBOL BATBAYR UB GAMSHIG BOLGSON ODO ULS ORON ARD TUMNIG DOROITULJ BNA
2017/11/16 66.181.179.200
Эн
Өөр өөр хүн бдаггүй юм бхдаа. Наандаж нэр цэвэр. Хаянаа бол Хонгор сумыг хороор хорлосон хүн шүүдээ. Биднийг хорлох юу ч биш биз
2017/11/16 150.129.141.91
сахьяа
Улаанбаатар нийслэл утааны бузартай, Урсгал туулын ус бохирын бузартай Ууган том нам хэрүүлийн бузартай Улаан махны ченж хулгайн бузартай Улсын их хурал бөгсний бузартай.... яана даа Монголчуудаа
2017/11/15 66.181.160.15
coca cola
ХАЯНХЯРВАА УРВАХГҮЙ, ШАРВАХГҮЙ, ТҮГЖИЛДЭХГҮЙ, ТӨРИЙН АЖЛЫН ХАЙРЦАГТАЙ, АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ, НАМЫН ДАРГЫГ ХИЙЖ ЧАДНА. БҮЛЭГ ХУВААХ АСУУДЛЫГ ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛААС ӨМНӨ УИХ-ЫН АЛБАН ТУШААЛЫН Ш
2017/11/15 45.55.255.1
баатар
Хаянхярваа болон Энхболд дарга нарын энэ оройн амар амгаланг айлтгая " Багш нар ажил хаяна л гэх юм үнэхээр цалингаа голж байгаа бол ард нь ажилгүй залуу боловсон хүчин их л байна
2017/11/15 66.181.160.27
Д.Энхцэцэг
нэг нэгхийгээ ингэж харж болохгүй хаянхярваа нэмэгдэхүүүнч бай хасагдахуун ч бай наад хүн чинь дархан уул аймагт байтугай улсын их хуралд хийсэн юмтай хүн шүү
2017/11/15 66.181.160.27
UGAASAA
Ard tumnees asuuval bid hezee ch HURELSUHiig gargahgui
2017/11/15 66.85.164.51
Itgedeg nas ongorson
Shunal ni dendsen muusain hulgaichuud ard irgediigee neg bodoosoi hudal huurmag zahialgat medee medeelel bichuulhee bolimoor yum muusain luivarchid
2017/11/15 66.85.164.51
Сүхчин бүлэг
Хүрэлээ хүүгийн далайсан сүх л энэ сайтан дээр буусан бололтойдог. Хэт нэг талыг баридаг хэвлэл мэдээлэлийхэн зөвхөн Монголд л байдаг байх.
2017/11/15 107.170.180.87
hhhhh
.....
2017/11/15 66.85.164.51
ХАРИУ
Хаянхярваа нэмэгдхүүн юм байж, харин Хүрэлсүх хуваагдахуун байх шүү кк
2017/11/15 49.213.19.135
coca cola
Yag yu huseed bga ulaan tuuchii we ene HUrelsuh odoo teneg yum shig yundaa namiin darga boloh gej zutgedeg bn aa Har usan tolgoit chin muruuruu erunhii saidiinhaa ajliig l hine biz hanaj tsadaasai
2017/11/15 45.55.255.1
Хэлэх үг байна
Оdоо л арd түмний төлөөлөл болсон төлөөлөгчиd өөрсdийгөө биш биdнийгээ боdсон шийdвэр гаргах цаг нь ирлээ АРD түмэн биd чинь түшигтэй тулгатай 27жилийн түүхтэй намтайгаа баймаар бна бутаргагч хэрэггүй
2017/11/15 202.9.40.100
mongoloo
Bvhel bvten ulsiin toriig atgaj bj yah gj hagarch butardag bnaa ...Neg negnee muulahgvi ydajil shudarga orsoldood surchih heregtei ...
2017/11/15 188.166.68.54
МОД ХАГАЛНА
АЛИВАА БҮХЭЛ ЗҮЙЛИЙГ ЯМАР Ч ТӨВӨГГҮЙ ХАГАЛЖ, ХУВААЖ ӨГӨХ БОЛНО. МАНАЙ КОМПАНИЙ НЭР ХҮРЭЛСҮХТЭН.
2017/11/15 188.166.42.41
НАМ
Намын даргад намдаа нэртэй, хүндтэй хүн л сонгогдох ёстой. Бэл бэлчинтэй хүн лав биш шүү. Хэрвээ Хүрэлсүх гарах юм бол Ардын намын гишүүд худалдагдсан хуурамч хүмүүс л болсон байна гэж үзэх болно.
2017/11/15 46.101.248.101
HAA CH UGEE HELNE HAMAA
Hasagdahuun goe heljee ho ugaasaa nemegdehuunii bairiig soliod niilberiin chanar oorchlogdohgui gj bgaad terneesee dor yum bolj hasagdahuun gargaj ireed yum uldehgui bhviide
2017/11/15 202.9.40.100
ЭБА
ЭБА-н бүлэглэл ХҮРЭЛСҮХ-г намын даргад "сойж" байна гэж бас мэдээ бичээч.
2017/11/15 192.241.247.161
Murun
Erunhii saidaa l sain hiihed baraw bish uu Ene hurelsuh odoo yamar muuhai shunaltai yum yag yah geed buh erhig gartaa awah geed bn sejigteidee yu ch hiij medne shuu ene nuhur
2017/11/15 66.85.131.84
munguu
Hurelsuh buh erhig gartaa awah n tuiliin buruu
2017/11/15 202.9.40.100
Аадр
жаахан нэг талаа бариад байгаан биш үү ямар ч хүн уншсан ойлгомжтой байна.
2017/11/15 202.9.40.100
Болд
Үнэхээр намын даргад хүчээ үзэж , намынхаа төлөө чин сэтгэлтэй бол иймэрхүү муухай үйлдлүүд хийхгүй л байсан байх. Сайн болох гэж их л жүжиг тавиж байна даа Хүрэлсүх гуай.
2017/11/15 178.62.121.175
ҮНЭН
ЗА ТЭГЭЭД БИД СОНГОХ БИШ НАМЫН ГИШҮҮД НЬ МЭДЭХ БАЙЛГҮЙДЭЭ
2017/11/15 165.227.36.157
Аадр
Өрсөлдөж байгаа ерөнхий сайд Хүрэлсүх гуай хувьд ялгаа байхгүй байх ерөнхийлөгч Баттулгад сонгуульд тусалсан гэх шуум байдаг. Тэхлээр ялгаа юу байна?
2017/11/15 202.9.40.100
Hairanch saihan itgel minu
Erunhiilugch + erunhii said gesen MASH TOM BULEGLEL BII BOLOH BOLOTOI
2017/11/15 49.213.19.137
Хагалан бутаргагч.
Хүрэлсүх болон түүний дагалдагчид Ардын намаа авж үлдэх биш тараан бутаргах л зорилготой байгаа нь илт харагдаж байна. Зүгээр л Баттулга , З.Энхболдын гар хөлний хүн болсон бололтой бараг.
2017/11/15 103.18.40.202
аадр
Энэ ийм үгийг бид мэдэхгүй харин өрсөлдөж байгаа ерөнхий сайд Хүрэлсүх гуай хувьд ялгаа байхгүй байх ерөнхийлөгч Баттулгад сонгуульд тусалсан гэх шуум байдаг. Тэхлээр ялгаа юу байна?
2017/11/15 202.9.40.100
ҮНЭН
ЯМАР НЭГЭН ЮМ БОЛОХДОО НЭГНЭЭ МУУЛАХГҮЙ ШУДАРГА САЙХАН ӨРСӨЛДЧИХ ХЭРЭГТЭЙШДЭЭ. ЭНЭ БОДВОЛ ХҮРЭЛСҮХ-Л ИЙМ МЭДЭЭ ГАРГАЖ БАЙГАА БАЙХ. МӨНГӨТЭЙ ХҮНИЙ ЗАНГААРАА ЮМ БОЛГОН ХУДАЛДАЖ АВАХ ШИВ ХҮРЭЛСҮХ
2017/11/15 165.227.36.157
нэг юмыг ойлгохгүй байна.
нэг юмыг ойлгохгүй байна. Монгол улсын төрд нүүрлэсэн МаФ бүлэглэл гэж байгаад унагаад байгааа. Харин одоогын энэ МАН-ийн их хурлын Шийдвэр бүр ТОМ МАФ БҮЛЭГЛЭЛ гаргаж ирэх гээд байгаа юм шиг харагдаа
2017/11/15 202.9.40.100
МОРЬ
Нөгөө л Хүрэлсүхийн муухай зан. Өөрөө гайгүй мултарчих санаатай намыг дотор нь шударга ёс, 60н тэрбум гээд хуваачихжээ. Ямар МАРВЕЛийн кино биш дээ. Бүгд л адилхан юм байж үхсэндээ хуваагдаж байдаг юм
2017/11/15 188.166.22.138
Хасагдахуун
Хаянхярваа гарвал нийлбэр өөрчлөгдөхгүй юм байж? Харин Хүрэлсүх гарвал хасагдахуун болох юм биш үү хаха. Хасагдаж байснаас хэвээрээ байсан нь дээр биз дээ.
2017/11/15 202.9.40.100
altaa
Zuw l hunee soij bn daa amjilrt husie
2017/11/15 202.9.40.100
Зочин
бурханд одохоосоо өмнө нэг удаач болов сайхан үг сонсоод үхэх ямсан дээр байгаа өвөг дээдэсдээ сайхан мэдээтэй очмоор бна аа дандаа хэрүүл халаа сэлээ идлээ зодлоо алав талав унав алга болов ээ бурхан
2017/11/15 118.70.170.139
зочин
эрх мэдэл хэт нэг хүнд төвлөрөх нь сөрөг үр дагавартай. ЕС намын дарга байхаар нам төр холилдоод яах бол доо. өөр ЕС биш хүн намын дарга байх нь зөв ч юм шиг
2017/11/15 202.179.31.126
zochin
Hvrelsvhiig yaaj barahab de Hayan bolimoor um chadahgvie yalagdana
2017/11/15 150.129.142.212
ИРГРЭН
МАН БОЛОВСОН ХҮЧИН МУУТАЙ БОЛЖЭЭ ЧАДАЛТАЙ ХҮМҮҮСЭЭ ХАВЧИН ШАХДАГ НЬ ГЭМ БИШ ЗАН БОЛЖЭЭ ОРОН НУТАГТ ДАРГА НАРАА ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ 2020 ЯЛАГДАХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА ОДОО ЦАГ ӨӨР БОЛСОН БАЙНА
2017/11/15 202.179.31.20
  • Recent
  • Most Read
  • Most Comment