ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар томилохтой холбогдуулан “Томилгооны сонсгол” хийх саналыг дэмжиж, 21 гишүүн гарын үсэг зурсан байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой хууль бус асуудлуудаар нээлттэй сонсгол явуулах тухай албан бичгээ өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод гардуулахаар болжээ.
УИХ-ын гишүүд Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг дэмжиж, 21 гишүүн гарын үсэг зурсан байна
2017-11-15 13:43:20