УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан байна. Тэрбээр Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг санаачилж гишүүдийн гарын үсгийг цуглуулж байсан юм.Г.Уянгын тогтоолын төсөлд С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, О.Баасанхүү гэсэн 20 гишүүн гарын үсэг зурснаар, хэдхэн хормын өмнө УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан юм.