8o
Улаанбаатар хот
mobile menu

“Улаанбаатар худалдан авалт-2016” бизнес чуулга уулзалт маргааш 9 цагаас эхэлнэ

2016-01-19 16:46:00

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран зохион байгуулж байгаа “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалт маргааш буюу Лхагва гарагт Шангри-Ла зочид буудалд 9 цагаас эхэлнэ. Нэгдсэн хуралдаан 12:00 цаг хүртэл үргэлжилж, 14:00-17:00 цагийн хооронд салбар хуралдаан болно. 
“Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтаар нийслэл энэ онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөр, тендерүүдээ танилцуулж, эдгээрт хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох, хамтран ажиллах талаар харилцан санал солилцоно. Мөн хувийн хэвшлийн санаачилга аль салбарт чухал байна, хууль эрх зүйн хүрээнд хот хэрхэн дэмжин ажиллах боломжтойг форумын хүрээнд ярих юм. Чуулга уулзалтад оролцох хүсэлтэй нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид www.ubchamber.mn цахим хуудас болон 77003883 утсанд хандаж бүртгүүлэх боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment