Таван жилийн дараа ерөнхийлөгчөө сонгож буй Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны шинэхэн ерөнхийлөгчээрээ УИХ-ын гишүүн С.Одонтуяаг сонгосон. Өчигдөр орой 23.00 цагийн үед санал хураалт дууссан. Тэгвэл санал хураалт дууссаны дараагаар нэр дэвшигч мөнгө тарааж байна гэсэн мэдээлэл гарч эхэллээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Алтан гадас фракцынхан хийсэн гэх мэдээлэл байна. Хурлын үеэр эзэн нь тодорхойгүй мөнгө тарааж байна гэх утга бүхий жиргээг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, М.Зоригт нар дэлгэжээ.
АЭХ-ын Ерөнхийлөгчийг сонгох үеэр мөнгө тарааж хууль бус үйлдэл гаргасан уу
2016-01-19 16:10:00