Францад Сириэс ирсэн нэгэн дүрвэгч лотоноос нэг сая евро хожжээ. Тэрбээр Парисын хойд дагуул хотод 10 еврогоор тасалбар худалдаж авсан байна. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр тэрбээр өнгөрсөн жилийн тавдугаар сард сугалаанд хожсон ч Үндэсний лотоны оператороос өдгөө түүнийг нь хүлээн зөвшөөрч байгаа гэнэ. Азтай дүрвэгч эр 2011 онд Францад ирж суурьшсан бөгөөд хожсон мөнгөөрөө байр худалдан авч, ресторан нээж, франц хэлний курст суух бодолтой байгаа гэжээ. Үүнээс гадна хожсон мөнгөөрөө гэр бүлийнхээ зарим гишүүдийг Францад авчирч чадна гэдэгтээ итгэлтэй байна.
Сирийн дүрвэгч сугалаанаас нэг сая евро хожжээ
2016-01-19 14:54:00