УИХ-ын чуулганы хуралдаанаар яг одоо Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намуудын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Баямбацогт УИХ-ын дарга З.Энхболдод зориулж шүлэг зохиосноо уншиж өглөө.
АН-ын дарга маань:
Байшин зардаг барилгачин
Барьцгүй залдаг илтгэгч
Түшээдийг загнадаг дарга
Түмнийг гонсойлгодог горьдоогч
Цэцийн дээр гарсан хөх тэнгэр
Телевизийг удирддаг удирдлага
Засгийг мэддэг Ерөнхий сайд
Зээл мэддэг банкир болсон
Хурлын дэг сахиулагч биш
Хуулийг зоргоороо өөрчлөгч болсон
Бүхнийг чадагч, бүхнийг мэдэгч
Бие жижиг ч бэлчээр томтой
Бүгдийг захирагч хаан болсон.
Харин үүний хариуд УИХ-ын дарга З.Энхболд “ Манай гишүүдийн шинэ авъяас илэрч шүлэг зохиодог боллоо” гэсэн хариултыг өгөв.