8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн С.Жавхлан яагаад ташуур хэрэглэдэг вэ?

2017-11-09 12:37:00

Уянгалаг яруу хоолойгоороо олны дунд дуучин С.Жавхлан нэрээрээ танигдсан эл эрхэмийг үндсэрхэг үзэлдээ бат зогсдог гэдгийг нь хүмүүс андахгүй. Төрийг түшилцэх 76 гишүүний нэгээр сонгогдохдоо морь унаж, ташуур барьж, саарал ордоны босгоор давсаныг “Хэнээт” гэж харсан байж мэдэх юм. Тэгвэл гадны хүмүүст  УИХ-ын гишүүн С.Жавхланг Төрийн ордонд яагаад ташуур  барьж яваа нь тун сонин харагджээ. Түүний ташуур ямар учиртай болохыг тус  http://asiarussia.ru сайтад нийтэлсэн байсныг хүргэе. 

Нүүдэлчин монголчуудын 5000 жилийн турш хэрэглэж ирсэн ташуур нь зэвсэг гэхээс илүү хүч чадлын бэлгэдэл төдийгүй аливаа муу бүхнээс хамгаалдаг учиртай. Буриадуудын ташуур хэрэглэдэг энэ ариун уламжлал өнөөдөр ч хэв маягаа алдаагүйг УИХ-ын гишүүн С.Жавхлан харуулж буй.

Ташуур- Хүч, азын бэлгэ тэмдэг

Монголчууд таван мянган жилийн ємнє морь унахдаа хазаар, ташуур зэргийг ахуй амьдралдаа ашиглаж эхэлсэн түүхтэй. Эрт үеэс морьтон ард түмэн ташуурыг мал, сүргээ хариулахдаа голлон ашиглаж ирсэн. Мөн дайн байлдаар мордохдоо ч морины зохион байгуулалтыг хийхдээ энэ зэвсэгийг ашиглаж байсан гэдэг. Түүнчлэн чадварлаг дайчдыг ташуураар нь эмчилдэг байжээ.

Буриадууд нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь тусдаа ташуур хэрэглэдэг байсан. Айл гэрийн ноён хүн тахир урт бариултай ташуур хэрэглэдэг байсан бол эмэгтэй хүнийх нимгэн богино байжээ.

Морь унадаг хүүхдүүдэд ташуур бол чухал хэрэгсэл нь юм. Үүнийг зэвсэг болгон ашиглаж болно.  Нүүдэлчин монголчууд хүүхдээ бага наснаас нь морь унуулж сургадаг. Эдүгээ уг зэвсэг нь соёлын өвөрмөц ач холбогдол бүхий бэлгэ тэмдэг болжээ. Үүнээс гадна ташуурыг сахиус болгон дээдэлдэг ард түмэн. Хэрвээ хаалганы зүүн талд өлгөөтэй байвал гадны муу хүч орж ирэхээс хамгаалсан гэсэн үг. Малчид хээр тал шөнө хоноглохдоо муу ёрын сүнснээс хамгаалах, хар дарахгуйн тулд ташуураа дэргэдээ байрлуулдаг байжээ.

Дэлхийн түүхэнд  нэрээ үлдээсэн Тэмүжин Чингис хаан цолоор өргөмжлүүлэхээсээ өмнөх нэгэн домогт өгүүлснээр алтан ташуур бэлгэнд авсан байдаг. Тэр ташуурныхаа хүчээр дайн байлдаанд ялалт байгуулж, хязгааргүй эрх мэдлийг олохдоо  дэлхийн талыг цэргүүдтэйгээ эзэлж байв.

Ташуур нь бариултай холбосон савхин бариултай.Сүүл хэсэг нь маш нягт учираас чийг татаж, арьс нь зөөлөрдөггүй.

Буриадууд нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь тусдаа ташуур хэрэглэдэг байсан. Айл гэрийн ноён хүн тахир урт бариултай ташуур хэрэглэдэг байсан бол эмэгтэй хүнийх нимгэн богино байжээ.

Ташуур нь хүмүүсийн хор хөнөөлтэй, сөрөг энергийг  зайлуулдаг. Өөрөөр хэлбэл, хүний муу муухай энерги бүхнийг шүүрдэж хол  хаядаг аж. Ихэвчлэн бариул нь  луу, морины толгойн хэлбэртэй байдаг. Энэ нь хүч чадлыг бэлэгддэг. Харин морь нь аз хийморийг бэлэгддэг аж. Мөн санхүүгийн тогтвортой байдал, эд баялаг, сайн сайхан байдлыг бий болгож, өвчин зовлон бүхнээс хамгаалдаг байна. Гэхдээ ташуурыг муу хүнд өгөх ёсгүй. Гэртээ шалан дээр тавьж болохгүй. Энэ бол зөвхөн таны хамгаалагч юм.

Б.Цэцэг

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
Жавхлан зүгээр л жүжигчин. УИХ-д үнэндээ өөр хийх юм алга. 21-р зуун, бас парламент, ядаж уламжлал ёс зүйн талаар ч мэдэхийм алга л даа хөөрхий. Хүн хийж чадах юмаа л хийж баймаар юм даа.
2018/09/18 202.21.124.132
Монголчууд
21-р зуунд хууль тогтоох дээд байгууллага төрийнхөө ордонд малгайгаа ч тайлахгүй, зэвсэг барьчихсан явахаар гаднынхан гайхахаас яахав дээ. Хүний нийгэмд цаг үетэйгээ цуг хөлөө олж явах л ёстой юм л да
2017/11/13 202.21.117.122
ТИМУР
ИЙМ МАЛНУУДЫГ 1000 ТАШУУРДСАНЧ БАГАДАНА.
2017/11/09 66.181.180.121
Zochin
Туслах хуухнээ ороолгодог юм гэсэн
2017/11/09 27.123.214.87
зочин
Хөөе зэвүүнээ монгол хүн айлд ташуураа барьж ордоггүй юм.Ёсоо мэдэж дөвчигнөх хэрэгтэй шүү.Чиний үйлдэл бүхэн хүний дургүйг хүргэнэ за
2017/11/09 103.26.194.23