БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн ажил үргэлжилж байна.Төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар шинэ гүүрийн 77 дам нурууг угсарчээ. Мөн Богд уулын арын замаас Яармагийн гүүртэй холбогдох D рампын 16 тулгуур ригель цутгалтын ажлаас 12-ыг нь хийгээд байгаа аж.Энэхүү төсөл нь Яармагийн гүүрийн орчмын олон замын уулзварт, удахгүй ашиглалтад орох Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, “Буянт-Ухаа-1,2“ зэрэг тухайн бүсэд шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллуудын замыг олон түвшний огтлолцолоор холбож, авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой юм.
Яармагийн шинэ гүүрийн дам нурууг угсарчээ
2017-11-09 11:29:34